Риши Сунак суудлын бүсээ зүүгээгүй тул торгуулав | News.MN

Риши Сунак суудлын бүсээ зүүгээгүй тул торгуулав

Риши Сунак суудлын бүсээ зүүгээгүй тул торгуулав

Риши Сунак суудлын бүсээ зүүгээгүй тул торгуулав

Их Британийн ерөнхий сайд Риши Сунак суудлын бүсээ зүүлгүй замын хөдөлгөөнд оролцсон учраас өчигдөр /2023.01.20/ торгуулжээ. Тэрбээр Пүрэв гаригт Английн баруун хойд нутгаар аялж яваа бичлэгээ инстаграм хуудсандаа байршуулсан. Гэвч ажигч гярхай хүмүүс түүнийг машины арын суудалд бүсээ зүүгээгүй зорчиж байгааг анзаарснаар энэ асуудал хууль сахиулах байгууллагынхны анхаарлыг татав.

Сунакийн хэвлэлийн төлөөлөгч түүний өмнөөс уучлалт гуйсан хэдий ч орон нутгийн цагдаа нар түүнд хэдийнэ торгууль ногдуулсан байжээ. Тодруулбал, Ланкаширын цагдаагийн газар твиттер хуудсаараа дамжуулан Сунакийг шууд нэрлэлгүйгээр энэ мэдээг зарласан байна. “Машинд сууж яваа зорчигч аюулгүйн бүсээ зүүгээгүй тухай бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Бид үүнтэй холбогдуулан Лондонгийн 42 настай эрэгтэйд торгууль ногдуулах санал гаргалаа” гэж жиргэжээ. Тус улсад хамгаалалтын бүс зүүгээгүй тохиолдолд 620 фунт стерлинг буюу 708 евро хүртэл торгууль ногдуулдаг.

Риши Сунак өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байх үедээ Covid-19-ийн хорио цээрийн дүрмийг зөрчсөн хэргээр торгуулж байсан удаатай.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-21 203.98.76.4

ЗА АНГЛИЙГ ЭНЭТХЭГ ХҮН УДИРДААД Л, АНГЛИ Ч МИАРЧЭЭ….ККККК ЦАГ ӨӨРЧЛӨГДӨНӨӨ ГЭЖ

Avatar

Зочин 2023-01-21 202.9.46.24

Гайхах юм алга, манайхан хэзээ ч бүсэлдэггүй, дээр үеийн социалист орос тэргэнд бүс гээч юм байгаачгүй

Avatar

Зочин 2023-01-21 203.91.115.56

h*** **** shuu

Avatar

Зочин 2023-01-21 203.91.115.56

х у ц а л н а ш ү ү

Avatar

Зочин 2023-01-21 101.114.4.127

Монголд бол салаавч өгчихөөд пээдийгээд сууж байна даа данхан толгойт сүх мэтээс эхлээд

Avatar

Зочин 2023-01-21 188.162.254.108

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

-ylcuun xamgaalalt 2023-01-21 172.58.59.28

ylcuun

Avatar

ZOCHIN 2023-01-21 110.146.166.157

ERUNHII SAID N HANDIV UGCHDEE …ARIINHAA SUUDLAAS…ZAMIINHAA TCAGDAA G TEST HIIJ…MANAIHAN BOL MANAI DARGIIN ZUVSHDEE GEED L…

Avatar

Зочин 2023-01-21 192.82.67.130

манай хэдэн дарга нар ёстой зүүнэ гэж байхгүйшд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж