Риши Сунак суудлын бүсээ зүүгээгүй тул торгуулав

Хуучирсан мэдээ: 2023.01.21-нд нийтлэгдсэн

Риши Сунак суудлын бүсээ зүүгээгүй тул торгуулав

Риши Сунак суудлын бүсээ зүүгээгүй тул торгуулав

Их Британийн ерөнхий сайд Риши Сунак суудлын бүсээ зүүлгүй замын хөдөлгөөнд оролцсон учраас өчигдөр /2023.01.20/ торгуулжээ. Тэрбээр Пүрэв гаригт Английн баруун хойд нутгаар аялж яваа бичлэгээ инстаграм хуудсандаа байршуулсан. Гэвч ажигч гярхай хүмүүс түүнийг машины арын суудалд бүсээ зүүгээгүй зорчиж байгааг анзаарснаар энэ асуудал хууль сахиулах байгууллагынхны анхаарлыг татав.

Сунакийн хэвлэлийн төлөөлөгч түүний өмнөөс уучлалт гуйсан хэдий ч орон нутгийн цагдаа нар түүнд хэдийнэ торгууль ногдуулсан байжээ. Тодруулбал, Ланкаширын цагдаагийн газар твиттер хуудсаараа дамжуулан Сунакийг шууд нэрлэлгүйгээр энэ мэдээг зарласан байна. “Машинд сууж яваа зорчигч аюулгүйн бүсээ зүүгээгүй тухай бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Бид үүнтэй холбогдуулан Лондонгийн 42 настай эрэгтэйд торгууль ногдуулах санал гаргалаа” гэж жиргэжээ. Тус улсад хамгаалалтын бүс зүүгээгүй тохиолдолд 620 фунт стерлинг буюу 708 евро хүртэл торгууль ногдуулдаг.

Риши Сунак өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байх үедээ Covid-19-ийн хорио цээрийн дүрмийг зөрчсөн хэргээр торгуулж байсан удаатай.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж