Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.01.21-нд нийтлэгдсэн

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл нэмэгджээ

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл нэмэгджээ

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, албан журмаар даатгуулснаас бусад хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдах боломжтой байдаг. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгосон юм. Үүнийг дагаж иргэдийн төлөх сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл энэ сараас 74250 төгрөг болон нэмэгджээ.

Цалингийн доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор сайн дурын нийгмийн даатгал хэрхэн нэмэгдсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа.

“2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 0-3 насны хүүхэдтэй болон, сайн дураараа даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хураамжийн хэмжээ нэмэгдсэн. НДШ хувиараа төлдөг 0-3 насны хүүхэдтэй ээжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард 12.5 хувиар буюу 34375 төгрөгийг төлнө. Харин хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс 550 мянган төгрөгийн 13.5 хувь буюу 74250 төгрөгийн шимтгэл төлнө”гэлээ.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д сайн дурын даатгал төлөгч иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувийг сар бүр төлдөг. Цалингийн доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдэхээс өмнө жилд 50400 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66 мянган төгрөг болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж