УИХ-ын намрын чуулганы хаалтаа хийхийн өмнө Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг яаралтай горимоор буюу хоёр өдрийн дотор хэлэлцэж батлуулсан. Тус хуулийг 39 гишүүн дэмжиж, 12 гишүүн дэмжээгүй. Мөн санал хураалтад оролцоогүй 25 гишүүн байна.
Уг хуульд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа агаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Зөвхөн чимээгүй, зөвхөн ярьдаггүй..газар бол авс. Амьдрал байгаа газар асуудал байдаг. Оролдох хэрэггүй асуудал гэж бий. Нийтийн сүлжээн дэх хүний эрх! Хүнтэй хамт төрдөг, хамт үхдэг. Их үнээр олддог эрх шүү. Монголын аврал бол Монгол хүний эрх. Эрхээ илэрхийлэх эрх. Хориг, Цэц, Монгол улсын олон улсын хууль.." гэж бичсэн байна.
Холбоотой мэдээ