Афган эмэгтэйчүүдийн хоригийг цуцлахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.21-нд нийтлэгдсэн

Афган эмэгтэйчүүдийн хоригийг цуцлахаар ажиллаж байна

Афган эмэгтэйчүүдийн хоригийг цуцлахаар ажиллаж байна

Афганистанд эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд оролцохыг хориглосон хоригийг цуцлахаар НҮБ хичээж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед энэ чиглэлээр Кабул хотод дөрвөн өдрийн айлчлал хийлээ. Тэрбээр хоригийг цуцлах ажил ахицтай байгааг онцолсон. Мөн хоригоо эргэн харахыг талибуудад уриалжээ.

Тус улсын исламист эрх баригчид өнгөрсөн сард эмэгтэйчүүдийг төрийн бус байгуулагад ажиллахыг хориглосон. Энэ шийдвэр нь хэд хэдэн тусламжийн агентлагийг үйл ажиллагаагаа зогсооход хүргэжээ.

Талибаны ихэнх өндөр албан тушаалтан охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллахад бэлэн байсан гэдгийг Мохаммед айлчлалынхаа төгсгөлд онцлов. Гэсэн хэдий ч хэлэлцээр амаргүй байх болно гэдгийг мөн хэллээ. Олон улсын хамтын нийгэмлэгүүд, тэр дундаа Исламын бусад улс энэ асуудалд хангалттай санаа тавихгүй байна гэж тэр шүүмжилжээ.

Талибанчууд өнгөрсөн жил засгийн эрхэнд гарахдаа 1990-ээд оны үеийн дэглэмээс илүү зөөлөн засаглалтай болно гэж амласан ч эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласаар байна. Тухайлбал, ихэнх мужид охидын дунд сургуулиуд хаалттай хэвээр, тэднийг цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал, бусад олон нийтийн газарт нэвтрэхийг хориглосон хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж