Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Хуучирсан мэдээ: 2023.01.21-нд нийтлэгдсэн

Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн Лхагва гаригт Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлсэн юм.

Автобусны зургаан чиглэлийг өөрчилж, уулын замыг нэг чиглэлтэй болгох шийдвэр энэ сарын 21-ээс эхлэн хэрэгжинэ. Тодруулбал, Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, ХААИС-ийн зүүн хойд талын уулзварын хөдөлгөөн зохицуулалт өөрчлөгдөж байна. Энэ нь Дүнжингаравын буюу уулын зам, Туулын гүүр, Оргилын замын хөдөлгөөний зохион байгуулалтын ажил бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цагаас эхэлнэ.

Нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулах схемийн хувьд ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаасаа буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Мөн Дугуй цагаан руу явдаг гурван замын уулзварыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно.

ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болоод, Зайсан тойруугаа тойроод баруунаас зүүн чиглэлд зорчих иргэд ХААИС дээр гэрэл дохионы хүлээлтгүйгээр баруун эргэх боломжтой болж байна. Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилснөөр нийтийн тээврийн зургаан чиглэлийн 61 автобусанд өөрчлөлт орж байна. Мөн ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг Зайсангийн гудамж буюу танктай хөшөөний баруун хойд чиглэл рүү шилжүүлнэ.

Өөрчлөлт орох нийтийн тээврийн чиглэл:

Ч42: Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан
Ган хийц-Ханын материал-Зайсан,
Зайсан-Дэнжийн мянга-Засгийн газрын авто бааз-Ссогоотын гудамж,
Зайсан-Офицеруудын ордон
Зайсан- Цэцэг төв-11 дүгээр хороолол
Богдхан амралт-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлүүд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж