Барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо | News.MN

Барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

Барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

Барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа.

“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтад “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна.

Таваас дээш давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна.

Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэсэн байдаг. Үүнийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” болгож өөрчилжээ.

Өөрөөр хэлбэл, барилдааны нийт 70 минутыг 50 минут болгон багасгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-21 202.179.26.163

30 мин хангалттай идэвхтэй байсан нь хаялцах барьц сонгоход болоо биш үү

Avatar

Зочин 2023-01-21 73.223.67.162

Чөлөөт бөхийн барилдаан 9 минут байлаа. Хэдэн жилийн өмнөөс 6 минут болсон.
Энэ 50 минут дэндүү урт байна. 10-15 минутад багтаах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-01-21 210.121.172.13

boon guzee. udahgui hun uzhee bolinoo

Avatar

Зочин 2023-01-21 196.189.89.244

Барьц түр тавихыг болиул Эхэлсэн л бол дуусга

Avatar

Зочин 2023-01-21 203.91.115.49

hangalttai hugatsaand haraad idevhi harah n zuvlduu

Avatar

Цагаан баавгай 2023-01-21 192.82.71.156

Давааны үндсэн хугацаа 10 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 10 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 30 минут байвал яаж байна.

Avatar

Зочин 2023-01-21 192.82.84.11

50 мин ч хэтэрхий их л байна даа, узэгчдийг хангалттай залхаах хугацаа ш дээ, одоо ажилтай амьдралтай ямарч хун нэг барилааныг 50 мин хараад сууж тэвчихгуй шуу, узэгчгуй болохын л цондон доо, узэгчгуй бол тэгээд дуусаа, хэдэн мянган бех байгаад ч нэмэргуй

Avatar

Зочин 2023-01-21 202.9.46.162

Ингэж тэнэгтээд байвал наад махан гүзээнүүдийг чинь үзэх хүн улам цөөрнө. Олигтойхон өөрчлөлт шинэчлэл хийж чаддаггүй яачихсан дүнкүү амьтад вэ? Залуучууд чинь бүгд сагс, хоккей, е-спорт руу явчихлаа

Avatar

б 2023-01-21 103.212.116.21

Ингэж удаан барилдуулж яах гээд байгаа эргүү здакууд вэ? Тулаад зогсоод байгаа гүзээнүүдийг жудо шиг хоёр анхааруулаад л шууд хасдаг болоочээ. юм чинь хөгжих ёстой шүү дээ эргүүнүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж