Серби эрчүүдийг Орос, Украины дайнд оролцуулна

Хуучирсан мэдээ: 2023.01.21-нд нийтлэгдсэн

Серби эрчүүдийг Орос, Украины дайнд оролцуулна

Серби эрчүүдийг Орос, Украины дайнд оролцуулна

Серби эрчүүдийг сайн дурын шугамаар Украин дахь орос цэргүүдтэй мөр зэрэгцэн байлдуулахаар бэлтгэж байж болзошгүй. Тодруулбал, сербиүдийг Вагнер хөлсний цэргийн бүлэглэлд элсүүлэх зорилготой серби хэл дээрх бичлэг тэдний дургүйцлийг төрүүлжээ.

Энэ бичлэгт Сербийн ерөнхийлөгч Александр Вучич үндэсний телевизээр хариулав. “Дүрэмд харш гэдгийг мэдсээр байж яагаад серби эрчүүд рүү залгаж байгаа юм бэ” гэж тэр дургүйцлээ илэрхийлжээ. Сербиүд хилийн чанад дахь мөргөлдөөнд оролцох нь хууль бус юм. Тодорхой тооны серби иргэн 2014 онд оросуудтай мөр зэрэгцэн Крымийн төлөө тулалдаж байсан удаатай. Гэхдээ энэ нь албан ёсны зөвшөөрөлгүй байсан. Тухайн үед 20 гаруй хүнийг гадаадын тулааны талбарт тулалдсан гэж шийтгэж байжээ.

Сербийг Европын холбоонд элсэх гэхээсээ илүү Оростой олон жилийн найрамдалтай харилцаагаа хадгалахыг чухалчилдаг гэж шүүмжлэгчид үздэг. Гэвч сүүлийн үеийн үйл явдлууд энэ баримтыг үгүйсгэж байн. Ерөнхийлөгч Вучич телевизээр мэдэгдэл хийхдээ Москватай тийм ч таатай харилцаатай бус байгаа гэдгийг онцлоод дайнд төвийг сахьсан байр суурьтай байгаа гэв. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай олон сар яриагүй гэжээ.

Тус улсын хуульчид болон дайны эсрэг бүлэглэлүүд Пүрэв гаригт Вагнер бүлэглэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ тэднйи байр суурь Европын парламентад хангалттай сэтгэгдэл төрүүлэхгүй байх магадлалтай. Учир нь Серби улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаас удаа дараа татгалзсан.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж