"Монгол арт галерей" анхны нүүдлийн үзэсгэлэнгээ зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

"Монгол арт галерей" анхны нүүдлийн үзэсгэлэнгээ зохион байгуулна

Эрдэнэт Дархан хотод "Монгол арт галерей"-н хамт олон анхны нүүдлийн үзэсгэлэнгээ зохион байгуулах гэж байна. Орон нутагт соёл урлагийг түгээх, оюун санаа, ур ухаанаа шингээн бүтээсэн зураачдын бүтээлийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор нүүдлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байгаа аж.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын алдарт зураачдын амьдрал уран бүтээлийг өгүүлсэн баримтат кино, хүүхдийн зургийн уралдааны танилцуулга зэргийг хүүхэд багачууддаа толилуулна. Нүүдлийн үзэсгэлэн 2023 оны нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт зохион байгуулна. Харин 2023 оны нэгдүгээр сарын 30-нээс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Дархан-Уул аймгийн музейд тус тус зохион байгуулна.

Та бүхэн хүрэлцэн ирж, гайхалтай уран зургуудтай танилцаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж