Цагаан сарын баярыг тохиолдуулан Хятадын баруун өмнөд хэсэгт байрлуулсан байсан туулайн дүрстэй аварга дэнлүүг хэтэрхий үзэмжгүй байна гэж цахим сүлжээний хэрэглэгчид шүүмжлэв. Тодруулбал, тус туулайг 30 сая хүн амтай Чунцин хотын Саншиа талбайд байрлуулжээ.
“Туулайн хөмсөг хэт өргөн, царай муутай харагдаж байна. Баярт зориулсан туулай яг мөн үү?”, “Энэ туулай яг Гоблин шиг харагдаж байна” гэх зэргээр цахим сүлжээнд хэрэглэгчид туулайн дэнлүүний талаар хэлэлцэж байна.
“Хүмүүс талбай дээрх туулайг онцгүй байна гэсэн. Гомдлын дагуу бид туулайн дэнлүүг буулгах хэрэгтэй болсон” гэж дүүргийн удирдлагын хорооноос мэдэгджээ. Туулайн дүрстэй эд зүйлс шүүмжлүүлсэн тохиолдол ганц үүгээр тогтохгүй. Тухайлбал, энэ сарын эхээр туулай жилд зориулан гаргасан тусгай марк мөн л хэл амны бай болжээ. Үзэг, цаас барьсан улаан нүдтэй цэнхэр туулайг уг марк дээр дүрсэлснийг хүмүүс аймшигтай мангас шиг байна гэж шүүмжилсэн. Тус маркийг 1980 онд Хятадын анхны маркийг зурж байсан зураач Хуан Ён Юү зохион бүтээжээ. Түүний нэг зураг 2017 онд 19.3 сая хонгконг доллараар зарагдаж байв.
Туулай жилд зориулсан тусгай марк хэл амны бай болсон ч гэсэн худалдаанд гарсан эхний өдрөө л зарагдаж дуусчээ. Тэр бүү хэл үнэ нь гурав дахин нэмэгдсэн гэдгийг орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ