LEXUS брэндийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

LEXUS брэндийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

LEXUS брэндийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Хэрэглэгч бүрийн амьдралын хэрэгцээнд нийцсэн шилдэг автомашиныг, тааламжит үйлчилгээгээр дамжуулан хүргэдэг LEXUS брэндийн Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 19-ний өдөр Зайсан Хилл цогцолборт ёслол төгөлдөр зохиогдож өнгөрлөө.

Тэртээ 1983 онд Тоёота Мотор Корпорацын Ерөнхий захирал Эйжи Тоёода дэлхийн хамгийн шилдэг автомашин зохион бүтээх саналыг инженерүүддээ тавьж, улмаар “Flagship-1” буюу “F1” төсөл эхэлсэн түүхтэй. Төсөл эхэлснээс хоёр жилийн дараа буюу 1985 онд төслийн багийнхан АНУ-ын дээдсийн хүрээллийнхний дунд Япон автомашины үнэлгээ ямар байгааг олж мэдэхээр нууц судалгаа явуулж, үр дүнд нь тааруу үнэлэмжтэй байдгийг олж мэдсэн гэдэг. Тийнхүү тэд эх орондоо буцаж, уг үнэлэмжийг дээшлүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар анхны LEXUS загварын автомашиныг 1989 онд худалдаанд гаргаж байжээ.

Брэндийн үүсгэн байгуулагч ноён Акио Тоёода хэлэхдээ “LEXUS бол өндөр чанар, уран хийц бүхий тансаг хэрэглээг эрхэмлэгч, мөн чанар нь төлөвшсөн, өөрийнхөө үнэ цэн, өв соёлоо хүндэлдэг хамгийн өндөр мэдрэмжтэй хэрэглэгчдийнн сонголт билээ” гэсэн байдаг.

Харин өдгөө автомашины түүхийн салшгүй нэгэн хэсэг Тоёота Мотор Корпорацын LEXUS брэнд дэлхийн 100 гаруй улсад албан ёсоор борлуулагдаж буйгаас ийнхүү Монгол улсад хүрээгээ тэлж буй.

Энэ өдрөөс эхлэн Монгол хэрэглэгчид албан ёсны эрхтэйгээр тус брэндийн автомашин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээг албан ёсны дилерүүдээр дамжуулан авах боломжтой болж байна.

Ёслолын үйл ажиллагаанд Тоёота Мотор Корпорацын Зүүн Ази, Номхон далайн газрын Ерөнхий Менежер АМО Мицухиро, “Лексус Интернэшнл” байгууллагын брэнд хөгжүүлэлтийн газрын Ерөнхий Менежер ТОГАШИ Хироо болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын Орлогч КИКҮМА Шигэрү  нар зорин ирж, зочноор оролцов.

Нээлтийн ажиллагааны жаврыг морин хийлч Д.Амармэнд Жованни Соллима-ийн   “Alone”  бүтээлээр үргээж, зочдын сэтгэлийг сэргээсэн бол үргэлжлүүлэн язгуур урлагийн “Уул ус” хамтлаг уртын дууны шуранхайгаар өргөн уудам тал нутагт “аваачсан” юм. Түүнчлэн Япон хоолны соёлыг Монголд түгээн дэлгэрүүлж буй элч Шимизү Күнитоши вагю үхрийн махаар бэлтгэсэн амтат сүшигээр зочдыг дайлсан билээ.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ОҮЧИ Ясуо ёслолын үйл ажиллагааны үеэр LEXUS брэндтэй өнгөрөөх үйлчлүүлэгчийн хором мөч бүрийг үнэ цэнтэй, адал явдалтай байлгахын төлөө зорин ажиллаж буйгаа дурдахын сацуу монгол хэрэглэгчдэд тус брэндийг албан ёсоор, бодитоор ойртуулж мэдрүүлэх боломжтой болж байгаад туйлын баяртай байгаагаа онцолсон юм.

Ташрамд дурдахад, хэрэв та LEXUS брэндийн автомашиныг худалдан авахаар сонирхож буй бол албан ёсны дилерүүдээр зочлон борлуулалтын талаар мэдээлэл авах, туршилтын жолоодлогын цаг авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.

Мөн “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Зайсан Хилл цогцолборт нээлтээ хийгээд удаагүй “LEXUS EMERGE” байгууламжаар зочилж, брэндийн онцлогийг мэдрэх, бүтээгдэхүүнийг бодитоор үзэх боломжтой бөгөөд, улиралд 1 удаа зохиогдох туршилтын жолоодлогын үйл ажиллагааны талаар мэдээлэл авахын хажуугаар албан ёсны LEXUS автомашин эзэмшигч нар  “Owners Lounge” хэсгээр үйлчлүүлэх боломжтой.

Бид бүхэн дараах автомашинуудыг өөрийн албан ёсны дилерүүдээр дамжуулан худалдаалж байна. Автомашины үнэтэй холбоотой мэдээллийг LEXUS брэндийн Дилерүүдээс авна уу.

Автомашины загваруудХөдөлгүүрШатахуун
LEXUS LX600 VIP3,445 cc twin turboБензин
LEXUS LX600 Urban3,445 cc twin turboБензин
LEXUS LX600 F-Sport3,445 cc twin turboБензин
LEXUS NX F-Sport2,393 сс turbochargedБензин
LEXUS NX Luxury2,487 ccБензин

LEXUS брэндийн албан ёсны дилерүүд

Хаяг: “Таван Богд” ХХК-ийн “LEXUS” засвар үйлчилгээний төв, Монгол улс, Улаанбаатар хот 14230, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж /Нарны зам дагуу Замын цагдаагийн баруун талд/

LEXUS борлуулалтын алба: 9910-3507, 9910-5126, 9910-7516

Засвар үйлчилгээ: 7577-0000

Сэлбэг борлуулалт: 9410-3333, 9410-4444

Санал гомдол хүлээж авах: 9910-9431

Борлуулалтын алба tb.lexus@tavanbogd.com

Facebook: https://www.facebook.com/LexusTavanBogd

Хаяг: “Мөнххада” ХХК-ийн Үзэсгэлэнгийн танхим, Монгол улс, Улаанбаатар хот 17110, Хан Уул дүүрэг 4-р хороо, Наадамчдын зам 901ний төв, Монгол улс, Улаанбаатар хот 17110, Хан Уул дүүрэг 4-р хороо, Наадамчдын зам 901

LEXUS борлуулалт, үйлчилгээ: 7599 7777

Албан ёсны брэндийн шоурүүм

Хаяг: Зайсан Хилл Цогцолбор G1 давхар

11-р хороо, ХУД

Lexus Emerge төв,

Улаанбаатар хот

Албан ёсны вэбсайт: www.lexus-mongolia.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж