1,614,380 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

1,614,380 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 283,717,680 төгрөгийн үнийн дүн бүхий 1,614,380 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +15.00%), "Жуулчин дюти фрий" ХК (SUL +11.74%) болон "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +8.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК (MIE -14.48%), "Гермес центр" ХК (HRM -10.01%) болон "Тав" ХК (TAV -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 22,204 ширхэг нэгж эрхийг 3,015,172 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 187 ширхэг бондыг 17,993,400 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.96 хувиар буурч, 38035.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,888,598,768,131 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж