Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.
АМАР АМГАЛАН АМЬДРАЛ МОНГОЛЫН ХӨДӨӨД БАЙНА
Бүртийх ч үүлгүй, сааралтах ч утаагүй хөдөөгийн өглөө. Гунан үхрийн эвэр тас хөлддөг идэр есийн хүйтэн хийгээд цэнгэг өдрүүдэд хөдөөд амар амгалан ноёрхдог. Цэв цэлмэг тэнгэрт нар мандаж, малчны хотонд шинэхэн төлийн дуу хадаж, хорвоогийн нэгэн өглөө тайван амгалан, жаргалтай эхэллээ.
Утаа, түгжрэл, уур, уцаартай саарал хотоос гарч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Арцат хайрханы өвөрт өвөлжих Ш.Дамдинсүрэнгийнхийг зорьсон юм. Цагаан цасан дарагдсан уулын бэл хормойд хоёр гэрээрээ өвөлжих хот айл амгалан тайван. Эргэх дөрвөн улиралд малтайгаа, хүнтэйгээ, уул устайгаа ойрхон амьдрах хөдөөгийнхөнд атаархах шиг. Тэнд л жинхэнэ хүн, байгаль, мал гурав зохицолдон, бие, биеэндээ уусан шингэх мэт орших.
Ууган төлийн дуу цангинаж, ишиг, хурга хоорондоо үсрэн тоглолдох нь урин цаг ирж буйг илтгэж байв. Агаартай ярих юм биш, цэнгэг хүйтэн агаарыг уушиглах нь таатай. Хотын бидэнд олдохгүй "эм" хөдөөгийнхний хувьд өдөр тутам л ийм агаараар амьсгалдаг. Ийн бодлогошрон зогсох зуур малчин айлын эзэгтэй “Урьд шөнө дахиадл нэг хонь хургалчихсан байна. Шинэ төлийг удаахгүй амлуулахгүй бол хургаа голоод ширгэчихдэг юм” хэмээн үглэх нь сонсдоно. Хөдөөгийнхний хувьд өдөр тутмынх нь хийдэг ажил.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
ХОРООД ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВАХ ГЭСЭН ИРГЭДИЙН ХӨЛД ДАРАГДЖЭЭ
Засгийн газраас энэ онд "Хүүхдийн мөнгө"-ийг нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр олгохоор болсон. Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ иргэд "ehalamj.mn", "E-mongolia.mn" гэсэн хоёр цахим сайтад нэвтэрч шалгах боломжтой.
Гэвч, нэгд, тухайн сайтуудад нэвтрэхэд хүндрэл гарахаас гадна өрхийн мэдээлэл нь бодит байдлаас зөрүүтэй байгаа учир иргэд бухимдалтай байгаа билээ.
Төрөөс хүүхдийн мөнгийг олгохдоо төрийн таван байгууллагын 12 үзүүлэлтээр тухайн өрхийн амьжиргааны түвшнийг үнэлсэн байна. Харин өрхийн мэдээлэл зөрсөн бол иргэд оршин суугаа хороо, дүүрэгтээ хандаж, бүртгэлээ шинэчлэхийг Засгийн газрын сайдууд өчигдөр мэдээлсэн. Тиймээс хүүхдийн мөнгөө авах гэсэн иргэд хороо, хориноо зорих нь ихэссэн байна.
Сүхбаатар дүүргийн VII хорооны үүдээр ороход бөөн гомдол ярьсан хүмүүс угтав. Заримынх нь хүүхдийн тоог нэмж хассан бол зарим хүмүүс дээр хоёр, гурван автомашинтай гэж бичигдсэн гэнэ. Ийнхүү цахим системийн бүртгэлийн зөрүүтэй байдалд бухимдалтай байгаагаа дүүргийн ажилчдад илэрхийлж байсан юм.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
ХИЛ НЭЭГДСЭН Ч ЗАРДАЛ БУУРААГҮЙ БАЙНА
Урд хөрш хилээ нээвэл тээвэр ложистикийн гацаа арилж, барааны үнэ буурна гэж иргэд таамаглаж байсан ч эсрэгээрээ юанийн ханш тэнгэрт тулав. Ханшийн өсөлт худалдаачдад сөргөөр нөлөөлжээ. "Эрээний" хил нээгдсэн ч барааны үнэ буураагүй нь ханшийн өсөлттэй холбоотой аж. Тэд хэлэхдээ өмнөх онуудын үлдэгдэл бараатайгаа улирал дамнан сууж байгаа гэв. Бид "Бөмбөгөр" худалдааны төв, "Баянзүрх" захаар ороход худалдан авагч тоотой хэдхэн харагдав. Ялангуяа хичээл, сургууль амарч, зах, худалдааны төвөөр үйлчлүүлэх хүмүүс бүр ч буурчээ.
Худалдагч Н.МӨНГӨН "Хил нээгдээд удаагүй байна. Ачаа барааны хувьд хүлээлгийн хугацаа урт ч ирдгээрээ ирж байгаа. Хил нээгдлээ гээд учиргүй татан авалт ихсээд, барааны үнэ хямдраад байгаа зүйлгүй. Хэд хоногийн дотор юу өөрчлөгдсөн гэвэл юанийн ханш л өслөө. Сүүлийн гурван жил WeChat-аар бараагаа захиалаад сурчихсан. Харин тээврийн зардлын хувьд цаашид буурах байх гэж найдаж байна. Covid-19-ийг далимдуулаад тээврийн зардал хэд дахин өсч, нэг гутлаас хардаг ашиг л буурсан. Хүнс, өргөн хэрэглээний барааны хувьд үнийн өсөлт тогтмол байдаг. Харин бэлэн хувцасны хувьд өнгөрсөн жилүүдийнхтэй адилхан үнээрээ л зарж байгаа.
Хүмүүсийн худалдан авалт огт сайжраагүй. Улирал солигдоход л хувцас жаахан гүйлгээтэй болдог. Бусад цагт бол бид өдөрт 20-30 мянган олохын тулд л лангуун дээрээ өнжиж байна" гэв.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
С.БАЯРЦОГТ НАМАА НЭГТГЭЖ, Л.ГАНТӨМӨР ДАРГАЛАХААР БОЛЛОО
Хонхны дуу биднийг сэрээнэ
Хонхны дуу зоригийг бадраана
Хонхны дуу…
Хоёр жил талцсан АН-ынхан өчигдөр хонхны дуугаа эгшиглүүлж, намын даргаараа Лу.Гантөмөрийг сонголоо. ҮБХ-ны хурал өглөө гишүүдийн ирц өндөртэйгөөр эхэлж, АН-ын бүлгийн гишүүд, хууччуулаас эхлээд, улстөрд танигдсан эрхмүүд цугларч, саналаа өгөв. Даргыг тодруулахдаа 293 ҮБХ-ны гишүүдийн нууц санал хураалтыг зохион байгуулсан юм. Үүнээс өмнө нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, АН-ын даргад нэр дэвших, цаашид АН-ын хувь заяаг хэрхэн шийдэх талаар бодлогоо индэр дээрээс дуулгасан юм. Эргэн сануулбал, ээлжит сонгууль хаяанд тулсан тул даргагүй, тамгагүй хоёр жил талцсан АН өнгөрөгч арванхоёрдугаар сард эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, өчигдөр үр дүнгээ үзлээ. Өнгөрөгч намраас хойш улстөрийн хүрээнд С.Баярцогтыг намын дарга болгохоор тохирчээ гэх яриа гарсан нь олны анхаарлыг татаж байлаа. Худлаа биш ч үндсэндээ фракцуудын эвлэрлийг зохион байгуулж, тэднийг нэгтгэж чадсан автор нь С.Баярцогт байв.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ