Орос цэргүүдийг сахлаа ургуулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

Орос цэргүүдийг сахлаа ургуулахыг хориглов

Орос цэргүүдийг сахлаа ургуулахыг хориглов

Орос цэргүүдийг сахал ургуулж, хувьдаа ухаалаг утас, таблеттай байхыг хориглосон тухай тус улсын парламентын гишүүн, тэтгэвэртээ гарсан дэслэгч генерал Виктор Соболев Лхагва гаригт мэдэгджээ. Үүнийгээ цэргийн сахилга батны анхан шатны үүрэг гэж хэлсэн байна.

Тэгвэл энэ шийдвэрийг Чеченийн удирдагч Рамзан Кадыров болон Вагнер хөлсний цэргийн бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин нар шүүмжиллээ. “Дэслэгч генерал Виктор Соболевт маш их чөлөөт цаг байгаа бололтой. Түүний хэлсэн үг илэрхий өдөөн хатгасан шинж чанартай байна” гэж Кадыров хэллээ. Яагаад гэвэл голдуу лалын шашинт цэргүүд шашны үүргийнхээ хүрээнд сахлаа урт ургуулдаг аж. Евгений Пригожины хувьд сүүлийн үед Оросын армийн удирдлагуудтай зөрчилтэй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Соболевын хэлсэн үгийг “утгагүй”, “1960-аад оны үеэ өнгөрөөсөн дүрэм журам” гэж хэлжээ.

ОХУ-ын Украин дахь командлалаас тусдаа бие даан ажилладаг Кадыров, Пригожин нар сүүлийн үед армийн удирдлагуудыг ил тод шүүмжлэх болсон.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж