Гутерриш: АНУ, БНХАУ дэлхийг баруун, зүүнээр хуваагдахад хүргэсэн | News.MN

Гутерриш: АНУ, БНХАУ дэлхийг баруун, зүүнээр хуваагдахад хүргэсэн

Гутерриш: АНУ, БНХАУ дэлхийг баруун, зүүнээр хуваагдахад хүргэсэн

Гутерриш: АНУ, БНХАУ дэлхийг баруун, зүүнээр хуваагдахад хүргэсэн

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо багагүй гутранги үзэл бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Дэлхийн эдийн засаг томоохон хямралын ирмэг дээр ирээд байна. АНУ, БНХАУ-ын хоорондын хурцадмал байдал дэлхийг баруун, зүүнээр хуваагдахад хүргэсэн. Хүн төрөлхтөн тахал өвчнөөс "сургамж” аваагүй бөгөөд Украин дахь мөргөлдөөн дуусах болоогүй байна” гэж мэдэгдэв.

Антонио Гутерриш дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг өөрийн амьдралын "хамгийн муу үе” гэж нэрлэжээ. 1949 онд төрсөн Ерөнхий нарийн бичгийн даргыг уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон асуудал ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн байна.

Түүний бодлоор өнөөгийн байдал "хүйтэн дайны үеийнхээс ч дор" байгаа аж. Учир нь "мөргөлдөөнийг хяналтаас гаргахгүй байх механизм бараг үгүй" болжээ. Тэрбээр "Манай дэлхий хэд хэдэн фронтод ‘төгс шуурга’-тай тулгарч байна” гээд, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, эрчим хүчний хямрал, үнэ, инфляци, зээлийн хүүгийн өсөлтийг онцлон тэмдэглэсэн байна.

Гутерриш дэлхийн эдийн засаг Covid-19 цар тахлын сөрөг нөлөөг мэдэрсэн хэвээр буйг хэлжээ. Мөн дэлхий "эрүүл мэндийн асуудлаар сургамж аваагүй", ирээдүйд учирч болзошгүй эрсдэлүүдэд "бэлтгэлгүй" хэвээр байгааг тэмдэглэсэн байна.

Тэрбээр дэлхий дахин нэгдмэл бус байгаа нь "хүний ​​эрхийг хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал" зэрэг олон сэдвээр санал зөрөлдөөнтэй буй АНУ, БНХАУ-ын хоорондын хурцадмал байдлаас үүдэлтэйг тэмдэглэжээ. Гуттериш өмнө нь Украины мөргөлдөөнийг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн буйгаа мэдэгдэж байсан бол өдгөө "Хоёр талын яриа хэлэлцээг ахиулахад зуучлах ямар ч боломжгүй" гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр НҮБ мөргөлдөөнд оролцогч талуудтай хүнс, бордоо экспортлох, энгийн иргэдэд туслах, хоригдлууд солилцох, цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах зэрэг тодорхой асуудлаар хамтран ажилласаар байгааг онцолжээ.

Эх сурвалж: BBC, TASS, GLOBAL HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-20 103.229.122.174

Барууны юм ул болж, бусад юм зул болох цаг айсуй. Иран, Саудын Араб, АНЭ, Бахрейн, Египт, Алжир БРИКС-д элсэх өргөдлөө албан ёсоор өгсөн. Удахгүй элсэнэ. Дэлхийн энерги, хүнсний нөөцийг эзэмшиж байгаа улсууд Америкаас хараат бусаар оршин тогтнох бодлого явуулж байна. Америк, барууны бусдыг ардчилал нэрийн дор колончилдог, өөртөө таалагдаагүйгээ дайн, төрийн эргэлт хийж сүйрүүлдэг байдлыг хүлээн зөвшөөрдөггүй улсын тоо олширч байна. Энэ бол барууны либерализм үеэ өнгөрөөж байгаагийн илрэл.

Avatar

Зочин 2023-01-20 203.98.76.4

ӨӨ УГААСАА ХУВААГДААД ЗАМ ЗАМ МӨР МӨРӨӨ ХӨӨЖ ӨӨРСДИЙХӨӨРӨӨ АМЬДАРМААР БНАА, БАРУУНЫХАНЫ СЭДСЭН САНААЧИЛСАН ЮМС БАЙГАЛЬ ОРЧИНД ХАЛТАЙ ЮМАА

Avatar

Зочин 2023-01-20 64.119.20.26

Орос гэж үгүй болох болноо

Avatar

Зочин 2023-01-20 142.79.202.93

Зүв зүгээр бжийсан чинь англосаксууд гүйж ирээд хуваацан. Бөөрөнкийг хоёр хуваачихлаар чинь зүүн баруун дээр доор урд хойно болдын байгааздээ т1ээ

Avatar

ыбы 2023-01-20 103.57.95.112

а**с Британидаа л хэл л дээ. Гол буруутнууд нь тэд шд. Тэдэнд бол улстөрийн эрх ашгаа биелүүлэхийн тулд жирийн хүмүүсийн амь нас үрэгдэх, байгаль орчин сүйрэх огт хамаагүй гэдгийг ойлгоод байна.

Avatar

Зочин 2023-01-20 66.181.183.32

энэ муу орос ялначууд муу хужааагаа өмөөрөөд бүр жигтэйхэн гэж заваан юмнууд

Avatar

Зочин 2023-01-20 64.119.27.103

Посткоммунистууд гэдэг хэзээ ч ухаант хүмүүний төрхийг олохгүй, сармагчин хэвээрээ үлддэг юм бна. Тодорхой жишээ нь чи !

Avatar

Зочин 2023-01-20 64.119.23.2

МАШ ИХ ХАРАМСАЛТАЙ БАЙНА, ОХУ, ТҮРЭМГИЙЛЭГЧ В.ПУТИНЫГ НЭР ЗААЖ БУРУУТГАЖ ЮУ Ч ДУРДСАНГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж