Монгол Улсын нийт экспорт 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12,540.4 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3,299.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 11,754.3 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 3,133.9 сая ам.доллар буюу 36.4 хувиар өсчээ.
Мөн нийт экспортын 93.7 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн байна.
Холбоотой мэдээ