Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ханиад томуугийн тархалттай холбоотой дараах зөвлөмж мэдээллийг өгч байна.
Улсын хэмжээнд одоогоор томуугийн H3N2, А хүрээний H1N1, болон B хүрээний гурван вирус идэвхтэй байна. Үүнээс гадна томуу төст өвчний 4-5 вирус орчилд байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томуугийн хүрээний вирусийн идэвхжил нэмэгдэх хандлагатай болж байгаа учир хүн бүр урьдчилан сэргийлэх нь зүйтэй.
Нэг вирусээр халдварласан хүн дахин өөр вирусээр халдварлаж ханиад, томуугаар өвдөх магадлалтай.
Ханиад, томуугаар өвдсөн хүүхэд болон том хүний дархлааны систем муудчихсан байдаг тул дараачийн вирусээр халдварлах магадлал өндөр болдог. Тиймээс давтамжтай ханиад хүрэх тохиолдол бага насныханд буурахгүй байна.
Бүх насныхан Covid-19 болон ханиадны вирусээр давхар халдварлах эрсдэлтэй.
2023 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар ХӨСҮТ 200 нэмэлт ор дэлгээд байна. Сүүлийн 21 хоногийн байдлаар томуугийн дэгдэлт өссөн хандлагатай байгаа. Насны бүлгээр нь авч үзвэл амбулаториор үйлчлүүлэгчдийн 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүний 60 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд байгаа юм. Тиймээс хүн бүр амны хаалт тогтмол зүүхийг зөвлөлөө.
Зочин 2023-01-20 66.181.187.34
Энэ ханиад биш. Нөгөө вирус чинь л хүйтэн агаарын бохирдол, бидний дархлаа муудахтай хавсраад дахин дахин идэвхжээд байна.
ПИСДА ЮМ АА 2023-01-20 202.180.218.202
Адилхан өвөл болдог, хүйтэрдэг оронд ийм ханиад томуу ховор байдаг. Учир нь ариун цэвэр сайтай, ариутгал сайтай, хүмүүс нь дархлаа сайтай, эрүүл байгаад оршино.
Монголчууд үнэхээр эрүүл биегүй, дархлаа нь тэг болчихсон, орчин нь бохирдчихсон, бөөн вирус ханиад томуу, хорт утаатай агаараар амьсгалж амьдарч байна даа…. ийм болгосон төр засагтаа баярлах уу яах уу??????
Зочин 2023-01-20 64.119.27.220
Цагаан сараар айл хэсэхгүй цахимаар золгохыг уриалж байна. Ковидоос гадна салдаггүй ханиад бүр ихсэж байгаа шүү