Covid-19-ийн талаарх худал мэдээлэлтэй цагаан сараар тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн талаарх худал мэдээлэлтэй цагаан сараар тэмцэнэ

Covid-19-ийн талаарх худал мэдээлэлтэй цагаан сараар тэмцэнэ

Хятадын интернет сүлжээг зохицуулагч “Кибер орон зайн удирдах газар” цагаан сарын баяр ба Covid-19-тэй холбоотой анхааруулгыг албан ёсны цахим хуудаснаа гаргав. Тодруулбал, иргэд цагаан сарын баярын үеэр цахим орчинд Covid-19-тэй холбоотой худал мэдээлэл тараавал арга хэмжээ авхуулах юм байна. Энэ төрлийн худал мэдээллийн тархалтыг хянах нь “Кибер орон зайн удирдах газар”-ын энэ жилийн нэн тэргүүний кампанит ажил аж.

Цагаан сарын баяр болж байгаа тул олон зуун сая хүн төрсөн нутагтаа харьж, Хятад даяар хот хоорондын хөдөлгөөн эрчимжсэн. Шилжилт хөдөлгөөний улмаас Covid-19-ийн шинэ давалгаа гарах вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд бий болжээ. Иймд олон нийтийг төөрөгдүүлсэн, үймээн самуун дэгдээсэн мэдээлэл тараавал “Кибер орон зайн удирдах газар” мөрдөн шалгана гэдгээ хэлэв.

Мөн суртал ухуулгын мессежийг урлагтай хослуулсан цагаан сарын тоглолтуудын талаарх цахим сэтгэгдлүүдийг анхааралтай ажиглаж байгаагаа хэлжээ. Тус улсын цагаан сарын гала тоглолтод гадаад, дотоодын олон хүн оролцдог бөгөөд дэлхийн хамгийн олон үзэгчтэй эстрад шоу гэсэн статустай. Гэсэн хэдий ч залуу үе тус шоуг сонирхох нь улам л багасаж байгаа аж.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж