Вьетнамд туулай жил биш муур жил гарна

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

Вьетнамд туулай жил биш муур жил гарна

Вьетнамд туулай жил биш муур жил гарна

Хятадууд маргааш туулай жилээ угтах бол вьетнамчууд муур жилтэй золгоно. Яагаад гэвэл Вьетнамд 12 жилийн хоёр нь Хятадаас ялгаатай байдаг. Хулгана, бар, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн 10 жил нь адилхан. Харин Вьетнамд туулай жилийн оронд муур, үхэр жилийн оронд одос үхэр жил гэж байдаг.

Цагаан сарын баярыг угтан Вьетнам даяар гудамж талбайд муурын хэлбэр дүрстэй чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс дүүрэн гарчээ.

Вьетнамчууд яагаад муурыг дээдэлдэгийг тайлбарлах олон хүчин зүйл бий. Соёлын мэргэжилтэн Нгуен Хиу Тиний хэлснээр гол хариултыг будааны талбайгаас олох боломжтой гэнэ. “Будаа бол Вьетнамын хөдөө аж ахуйн асар том хэсэг. Гэвч тариалангийн талбайд харх аюул учруулдаг тул тэднийг агнадаг гэдэг утгаараа муур нь вьетнамчуудын дунд алдартай амьтан” гэж тэр хэлэв.

Хоёрдугаарт, вьетнамчууд хулгана, туулай хоёрыг хоорондоо холбоотой амьтад гэж үздэг. Тиймээс 12 жил дотор хоорондоо ижил төстэй амьтад байгаад дэмий гэж үзсэн байх магадлалтай.

Гуравдугаарт, туулай гэдэг үгийг хятадаар дуудахад вьетнам хэлэнд муурны мяулах дуутай төстэй сонсогддог.

Муур жилийг Вьетнамд аз жаргал, саадгүй амьдралын бэлгэдэл гэж үздэг. Мөн муур жилд төрсөн хүмүүс ихэвчлэн идэвхтэй, шаргуу, ажилсаг байдаг гэж Вьетнамын соёлын мэргэжилтэн хэлжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж