УИХ-ын гишүүд шүүхийн үйл ажиллагаа гацах эрсдэл үүсгэжээ | News.MN

УИХ-ын гишүүд шүүхийн үйл ажиллагаа гацах эрсдэл үүсгэжээ

УИХ-ын гишүүд шүүхийн үйл ажиллагаа гацах эрсдэл үүсгэжээ

УИХ-ын гишүүд шүүхийн үйл ажиллагаа гацах эрсдэл үүсгэжээ

УИХ-ын чуулганы Баасан гариг (2023.01.20)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Энэхүү хууль батлагдсанаар шүүхийн үйл ажиллагаа гацаж болзошгүй цаг хугацааны эрсдэлийг хойшлуулж буй юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Хууль эцэслэгдэн батлагдлаа. Шүүхийн тухай хуулиар шүүгчийн туслах заавал хуульч байна гэж заасан. Өмнө нь хуульчийн шалгалт өгөөгүй, энгийн мэргэжлийн хүмүүс ажиллаад болж байсан.

Шүүгчийн туслахыг хуульч болгох заалтын дагуу хуульчийн шалгалт өгсөн хүн байгаагүй. Иймд шүүгчийн туслах байхгүй болж, шүүхийн үйл ажиллагаа гацах эрсдэлтэй болсон. Гишүүд энэ талаар санал гаргаад, хуулийн төсөлд нэмчихсэн юм билээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-20 192.82.87.225

халдашгүй эрхийг нь цуцлаачээ.

Avatar

жирийн иргэн эмч 2023-01-20 43.228.131.90

Хуульчийн мэдлэг мэргэжилгүй, дээд сургууль төгссөн үгүй нь мэдэгдэхгүй шүүгчдийн хамаатан хүүхдүүд олон жил мэргэжлээрээ ажилласан эмч багшаас 3-5 дахин өндөр цалин авч байгаа нь шударга нийгэм мөн үү. Шүүгчид туслахынхаа цалинг нэмэхэд бүх гишүүд дэмжиж байсан шүү. Бид ард түмнээ ялгварлан гадуурхдаг нийгэмд амьдарч бна. Шударга нийгэмд үр хүүхдээ амьдруулаад энэ хорвоогоос буцах юмсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж