Туркийн Бурса хотод өчигдөр /2023.01.19/ хачирхалтай ягаан өнгийн үүл тэнгэрт хуралджээ. Цагирагласан хэлбэртэй, дундаа нүхтэй ягаан үүл нар мандах үеэр гарсан байна. Хүмүүс энэ үүлийг нисдэг тавагтай адилтгажээ.
Шинжлэх ухаан талаас нь үзвэл энэ төрлийн тогтоцыг линтикуляр үүл гэж нэрлэдэг. Үүлний хэлбэрийг линзтэй адилтгасны үндсэн дээр латин хэлний "Altocumulus lenticularis" үгнээс санаа аван нэрлэсэн нь энэ юм. Энэ нь агаар тогтворжиж, салхи тропосферээр дамжин толгод, уулсыг даган салхилах үед үүсдэг. Агаарын уулын нурууг дайран өнгөрөх үед агаарт хангалттай чийг байвал усны уур нягтарч, линтикуляр үүл бий болдогийг мэргэжлийн хүн хэлжээ. Ихэвчлэн 2000-5000 орчим метрийн өндөрт тогтдог.
Сүүлийн үед ер бусын үүлнээс болж хүмүүс гайхширсан тохиолдол нэгээр тогтохгүй. Тодруулбал, өнгөрсөн сард “SpaceX” пуужин хөөргөснөөс хэдхэн хоногийн дараа Сан Франциско орчимд дэлхийн хамгийн ховор үүл гэж нэрлэгддэг шөнөөр гэрэлтдэг үүл гарч иржээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ