Авлигачдад оногдуулах ялын бодлого чангарч, завших боломжгүй боллоо! | News.MN

Авлигачдад оногдуулах ялын бодлого чангарч, завших боломжгүй боллоо!

Авлигачдад оногдуулах ялын бодлого чангарч, завших боломжгүй боллоо!

Авлигачдад оногдуулах ялын бодлого чангарч, завших боломжгүй боллоо!

Хүйтний эрч тачигнасан өдрүүдэд залуучууд жагсч, нүүрсний хулгай болон авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох, тэдэнд оногдуулах ялын бодлогыг чангатгах шаардлагыг тавьсан. Үүний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзаж, тэдний шаардлагыг хүлээн авч, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар яаралтай горимоор авлига, албан тушаалын хэрэгт холбогдож буй албан тушаалтнууд торгууль төлөөд, хялбаршуулсан журмаар шийдэх биш, харин хариуцлагыг нь нэмэгдүүлэх заалттай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан юм. Хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр өнөөдрөөс /2023.01.20/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна.

Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд, Эрүүгийн хуулийн  нэмэлт, өөрчлөлтөд орсон хамгийн чухал заалт бол олон тэрбумын авлига авсан ч хэргээ хүлээж, хуулийн байгууллагатай хамтарч ажилласан бол хялбаршуулсан журмаар зөвхөн торгууль төлөөд өнгөрдөг заалттай байсан билээ. Харин өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хуулиар бол хялбаршуулсан журам буюу торгох ялыг бүрэн хассан. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ял эдлүүлэхгүй гэсэн үг юм.

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол дараах ял, шийтгэлтэй болж байна. Тус хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхийг хасах ялыг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байх, авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зааж, ял наймаалцахгүй байх боломжтой болж байна гэсэн үг юм.  Түүнчлэн Эрүүгийн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ гэсэн заалтыг ч оруулж өгсөн юм.

Хуулийн төсөлд орсон гол өөрчлөлтүүд:

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /22.1/ гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагыг адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж, хүндрүүлэх бүрэлдэхүүний /22.2, 22.3/ торгох ялыг хасч, бусад ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгасан байна.

-22 дугаар зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг бүхэлд нь хасав;

-22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний  ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан байсан давхардал, зөрчлийг арилгаж оногдуулах ялыг ялгамжтай болгов;

-22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ял 2-5 жил байсныг 2-8 жил, хорих ял 1-5 жил байсныг 2-8 жил болгон нэмэгдүүлэв.

-22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектэд улс төрд нөлөө бүхий этгээдээс гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтныг хамааруулан өргөжүүлж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 5-8 жил байсныг бүх насаар хасах, хорих ялын хэмжээ 2-8 жил байсныг 5-12 жил болгон тус тус чангатгав.

  • Мөн нийтийн албан тушаалтан хахууль авах /22.4/ гэмт хэргийг онц хүндрүүлэх буюу хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль /22.3/ авсан, улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол /22.4/ ялын бодлогыг чангатгах, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг оруулсан байна.

-22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус хасав;

-22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль /нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг/ авсан бол уг оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 8 жил хүртэл байсныг 5-8 жил, хорих ялын хэмжээ 2-8 жил байсныг 5-12 жил болгон тус тус нэмэгдүүлэв;

-22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг бүх насаар оногдуулж, хорих ялын хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жил болгон чангатгав.

  • Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах /22.6/ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ялыг хасаж, эрх хасах ялыг нэмэгдүүлжээ.

-22.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар нэмэгдүүлэв.

  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих /22.10/ гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын бодлогыг чангатгах, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгажээ.

-22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2 жил хүртэл байсныг 2-8 жил, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын хугацаа 6 сараас 3 жил байсныг 1-5 жил болгон ялын бодлогыг чангатгав. Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн гэсний “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох тайлбарыг нэмэв. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн  гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2-5 жил хүртэл байсныг бүх насаар хасахаар нэмэгдүүлж, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял 1-5 жил хүртэл байсныг 2-8 жил хүртэл болгон чангатгалаа.

  • Түүнчлэн нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг 22.13-т тусад нь тусган, уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ялын бодлогыг чангатгасан байна.
  • Хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг тусгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгадаг байх өөрчлөлтийг тусгахаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ.

Нэг зүйлийг онцлоход, хууль эргэж үйлчлэхгүй учир нүүрсний хулгай, Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой  хэргүүдэд энэ хууль хамаарахгүй. Ямар ч гэсэн цаашид төрд хулгай, авлига албан тушаалын олон гэмт хэрэг үйлдэгдэхгүй, төрд ажиллах хүн авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол өндөр хариуцлага хүлээх боломжийг энэ хуулиар нээлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай хийх тэмцлээсээ ухрахгүй гэсэн, тэрийгээ ч баталгаажуулж, хуулиа баталлаа. Гэхдээ хууль амьдрал дээр хэрэгжихдээ хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-20 202.21.124.130

нэг бол шоу энэ хууль гарахаас өмнөх өдриинч хахууль мөнгө идэлт хамаарахгүй

Avatar

Зочин 2023-01-20 139.5.219.87

Маш зөв

Avatar

Зочин 2023-01-20 202.126.90.72

энэ бол зөөлөн л дөө.шууд цаазаар аваад бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-01-20 64.119.27.7

Хуулиар хахууль авилгал арилахгүй харин тогтолцоогоо өөрчилсөн цагт арилж магад. Намуудыг тараах хэрэгтэй гишүүнчлэлггйй болгох намыг өмчгүй болгох гээд бүх тогтолцоог эргэж харах цаг болсон. Нам бол мафи шүү дээ. Дээд сургуулиудаа цөөлж төрөлжүүлэн 15 л байхад болно. Хотоо задалж бусад аймагт амьдрах боломж олгосон цагт л хахууль чинь арилна

Avatar

Зочин 2023-01-20 103.57.92.54

энэ хоёр авилгачдын зураг байхаар яахав дээ хэхэ

Avatar

Зочин 2023-01-20 66.181.160.32

Хорих нь яах вэ? Хөрөнгө , мөнгийг нь хураах заалт байгаа юм уу ! Эсвэл тэрбум , тэрбумаар нь хулгайлчихаад 2 жилийн ял авсан болоод яваад байх юм уу ?

Avatar

Зочин 2023-01-20 43.242.243.193

энэ хууль гархаас өмнөх авлига, хээл хахууль хамаарахгүй юм байна.Тэгэхээр одоо нүүрсний хулгай,төмөр замын гэх олон хэргүүдийн эзэд хөнгөн шийтгэл авсан болоод замхрах юм байна даа!!!!???

Avatar

ард 2023-01-20 202.9.46.128

22.1 гэдэг хуулииг л хараад 2-8хан жил өгнө гэхээр нөгөөө олон тэр бумын хулгаачууд чинь 2 жил авах юм бишүүү хахуулииин шүүүгчдэээс лалруудааа

Avatar

Зочин 2023-01-20 203.91.115.53

5-12 jil bolgov gesen bgazde mal aa

Avatar

Зочин 2023-01-20 202.126.88.227

Mongold huuli dutaagui, gol ni Nam gesen nertei buleg hulgai nartai yaj hariutslaga tootsoh talaar yamar ch ajil hiihgui bgaa ni tom asuudal, her udaan tevchih yum bol mongolchuud, esvel nutgaa hayaaad nuutsgee

Avatar

Зочин 2023-01-20 45.117.35.33

Даяр дуурсагдах дархан авилгачингууд Сү, С.Баяр, Эби, Баярцогт, Нямдорж, Батүүл, Бадамжунай, Миеэ, Сарангэрэл, гм ийн нөхдүүд ял завшихгүй хуульд захирагдана гэсэн үг үү?

Avatar

Нээрээ 2023-01-20 202.126.88.172

нээрээ гэж үүүү түрүүчээс нь суллаж тавиад бгам чинь яг ялын бодлого чангарч харагдаач их хурлын гишүүд хулгайчдаа худлаа үамхруулаад алга болгох гэж бж

Avatar

zochin 2023-01-20 103.12.191.97

Avligachtai temtsej bn gsn nereer uursdiinhuu ursuldugchiig nuhchin darj uursdiin noyorhliig togtooh arga heregsel yavagdaj bn doo. Aviigach deeree tulbal bugd l avilgachid sh dee. Erguu heden irged ni enend itgeed l bayasaad l uls ni ulam doroitood bhd uuhai zuv zuv gj erguutetsgeeh yum. Putin Shi dargiin arga manaid ch bs ehelchihsen yavj bn doo.

Avatar

Зочин 2023-01-20 124.158.64.201

хэнийг хуураад байгаа нөхдүүд вэ хуулиа олигтойхон өөрчилж чадахгүй бол уих тараа тар

Avatar

Зочин 2023-01-20 202.21.110.106

Demjij baina

Avatar

иргэн 2023-01-20 203.169.48.150

Үндэслэгүй хөрөнгөжсөн хөрөнгийг хураах заалт байхгүй юм уу, мөн 10 саяраар 10жил авилгал авсан, нэг удаа 100 сая авилгал асан хоёрын яал өөр байх юм байна. Гэхдээ үнийн дүн нь ялгаагүй юм чинь ял нь ижил байх юм уу

Avatar

Зочин 2023-01-20 103.26.195.176

шодорго 5 гэдэг баг аа хуулж ав доо жүжиг баг зүүвэл илүү тохирох байх жинхэнэ төрх нь бол нөгөөдүүлтэйгээ яг адил харагдсан

Avatar

Зочин 2023-01-20 192.82.68.233

хүнд хэрэг тохчих вий!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж