Украинчууд мина устгах сургалтыг Камбожоос авчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

Украинчууд мина устгах сургалтыг Камбожоос авчээ

Украинчууд мина устгах сургалтыг Камбожоос авчээ

Камбож бол минагаар хамгийн их бохирдсон орнуудын нэг юм. 30 жил үргэлжилсэн дайн, дотоодын мөргөлдөөнөөс үлдсэн мина одоо ч Камбожийн нутаг дэвсгэрт байгаа бөгөөд ойролцоогоор 4-6 сая орчим дэлбэрээгүй төхөөрөмж байдаг гэх тооцоо бий. "Landmine Monitor" төрийн бус байгууллагын 2022 оны тайланд дурдсанаар Камбож, Украин улсууд минад хамгийн их бохирдсон есөн улсын тоонд багтжээ. Тодруулбал, 715 км кв орчим бохирдсон талбай Камбож улсад байна. Харин Украинд хэдий хэмжээний талбай байгааг хараахан тооцоолоогүй аж.

Тэгвэл Украины шинжээчид Даваа гаригт Камбожид ирж Оросын минаг хэрхэн цэвэрлэх талаар сургалт авлаа. Камбожийн минатай тэмцэх төвийн сургагч багш нар 15 хүний бүрэлдэхүүнтэй Украины багт долоо хоногийн турш сургалт өгнө. Камбожийн ерөнхий сайд Хун Сен арваннэгдүгээр сард Зеленскийтэй утсаар ярихдаа уг сургалтыг амласан аж.

Камбожид 20 мянган орчим хүн мина болон дэлбэрээгүй суманд өртөн амиа алдсан бол 45 мянга орчим хүн шархаджээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд мина устгах ажил идэвхжсэнээр нас баралтын тоо буураад байна. Тус улсын мина устгагчид дэлхийн хамгийн туршлагатай мэргэжилтнүүдийн тоонд багтдаг. Тиймдээ ч сүүлийн 10 жилийн хугацаанд НҮБ-ын ивээл дор хэдэн мянган хүн Африк, Ойрхи Дорнодод ажиллахаар илгээгдсэн.

Камбожийн сургагч багш Воен Чхорви мина цэвэрлээд ердөө нэг жил болж байна. “Би сурсан зүйлээ украинчуудад харуулж чадсанаараа бахархаж байна. Тэдэнтэй туршлага хуваалцаж чадсандаа баяртай байна” гэж тэр хэллээ.

Камбожийн сургагч багш нараас гадна Японоос мөн мэргэжилтэн хүрэлцэн иржээ. Тохокүгийн их сургуулийн профессор Сато Мотоюки өөрийн лабораторит бүтээсэн дэвшилтэт системээ украинчуудад заахаар ирсэн байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж