Цахим хуудаст өчигдөр /2023.01.19/ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрж хөдөлгөөнд оролцсон дипломат дугаартай "Прадо-150" маркийн машины зураг тавигдсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.
ТЦА-наас өгсөн мэдээллээр "тус зөрчлийг цагдаагийн алба хаагч бүртгэж, зөрчил бүртгэх хэлтэст хэргийг бүртгэсэн. Дипломат албаны машин халдашгүй байх ёстой. Гэхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учир цагдаагийн алба хаагч зөрчлийн хэргийг бүртгэж, харьяа дүүрэг болох Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн.
Мөн холбогдох яаманд албан хүсэлт хүргүүлсэн. Одоогоор тус зөрчлийн хэргийг цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа.
Тиймээс тус зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн газраас өгнө" гэлээ.
Дипломат төлөөлөгчийн газар болон ДК дугаартай автомашин нь халдашгүй эрхтэй учир Замын цагдаагийн алба хаагч шууд арга хэмжээ авах боломжгүй. Гэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол Гадаадад харилцааны яаманд албан бичиг хүргүүлдэг байна. Тиймээс яамнаас албан хариу ирж, зөрчлийн хэргийг шалгаж дууссаны дараа тодорхой мэдээллийг ЦЕГ-аас өгөх боломжтой аж.
Холбоотой мэдээ