Хуулийн байгууллагаас Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү М.Дөлгөөн нарын гурван хүнийг 48 цагаар цагдан хорих байранд саатуулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-нд хилээ нээсэн. Үүнтэй холбоотойгоор бөмбөлөг тээвэр үүсгэх шаардлагагүй байхад бөмбөлөг үүсгэж, нүүрс тээврийн компаниудад хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан гэж мэдээлж байгаа юм.
Бөмбөлөг тээвэр үүсгэх шийдвэрийг Хилийн боомтын сэргэлтийн үндэсний хорооноос гаргадаг байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү нар нь энэ шийдвэрийг нь гүйцэтгэх түвшний мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан биш гэдгийг хэлж байна.
Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Тухайн үед албаныхан "АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авах хэргиг шалгаж байна. Нийт 22 хэргийг мөрдөн шалгаж байна. Долоо нь мөрдөн байцаалтын хэрэг. Мөрдөн шалгалтын явцад одоогоор 47 обьектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хориод байна. Цагдан хоригдсон хүмүүс болон гэрч нараас мэдүүлгийг авч байгаа. Мөрдөн шалгалтын ажил дээр мөн ажлын дэд хэсэг байгуулсан. Одоогоор 35 хүнийг яллагдагчаар татсан. Хахууль авах гэмт хэрэгт 16 хүн, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт найман хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт хоёр хүнийг гэхчлэн яллагдагчаар татсан" гэж мэдээлж байв.
Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтнууд:
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
- УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
- "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.
Холбоотой мэдээ