Сурвалжлага: С.Баярцогт намаа нэгтгэж, Л.Гантөмөр даргалахаар боллоо | News.MN

Сурвалжлага: С.Баярцогт намаа нэгтгэж, Л.Гантөмөр даргалахаар боллоо

Сурвалжлага: С.Баярцогт намаа нэгтгэж, Л.Гантөмөр даргалахаар боллоо

Сурвалжлага: С.Баярцогт намаа нэгтгэж, Л.Гантөмөр даргалахаар боллоо

Хонхны дуу биднийг сэрээнэ

Хонхны дуу зоригийг бадраана

Хонхны дуу…

Хоёр жил талцсан АН-ынхан өчигдөр хонхны дуугаа эгшиглүүлж, намын даргаараа Лу.Гантөмөрийг сонголоо. ҮБХ-ны хурал өглөө гишүүдийн ирц өндөртэйгөөр эхэлж, АН-ын бүлгийн гишүүд, хууччуулаас эхлээд, улстөрд танигдсан эрхмүүд цугларч, саналаа өгөв. Даргыг тодруулахдаа 293 ҮБХ-ны гишүүдийн нууц санал хураалтыг зохион байгуулсан юм. Үүнээс өмнө нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, АН-ын даргад нэр дэвших, цаашид АН-ын хувь заяаг хэрхэн шийдэх талаар бодлогоо индэр дээрээс дуулгасан юм. Эргэн сануулбал, ээлжит сонгууль хаяанд тулсан тул даргагүй, тамгагүй хоёр жил талцсан АН өнгөрөгч арванхоёрдугаар сард эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, өчигдөр үр дүнгээ үзлээ. Өнгөрөгч намраас хойш улстөрийн хүрээнд С.Баярцогтыг намын дарга болгохоор тохирчээ гэх яриа гарсан нь олны анхаарлыг татаж байлаа. Худлаа биш ч үндсэндээ фракцуудын эвлэрлийг зохион байгуулж, тэднийг нэгтгэж чадсан автор нь С.Баярцогт байв.

АН-ЫН ЭВ НЭГДЛИЙН АВТОР С.БАЯРЦОГТ БАЙВ

Илтгэлдээ тэрбээр “Энд цугласан бүх хүн намын даргаа сонгохоор ирсэн. Та яагаад АН-ын дарга болох гэж байна вэ гэж олон хүн гайхаж байсан. Энэ үед ийм асуултыг хамгийн түрүүнд тавих байх. Тавдугаар сард хуваагдсан хоёр намын залуус надад санал тавьж, биднийг эвлүүлж өгөөч гэж хүссэн. Тасралтгүй олон уулзалт хийсэн. Миний ээж 82 настай “Миний хүү ээж нь амар амгалан бурхны оронд очмоор байна. Миний хүү одоо зүгээр байж болдоггүй юм уу” гэж. Би жаахан бодсон, ээждээ хэлсэн “Манай нам хагарсан байна, даргагүй байна. Цаашид бид сонгуульд орж чадахгүй юм шиг байна. Энэ үед оролцохгүй бол олон жилийн дараа ардчиллынхаа ололтоос ухарч, үр ач нартаа юу хэлж суух юм. Ямар ч байсан оролдож үзье. Залуус итгээд ирж байна” гэж хэлсэн. Одоо ээж минь өдөр бүр асуудаг “Миний хүү нам нь нэгдэх гэж байна уу. Учир зүйгээ олох гэж байна уу, эвлэлдэж чадах нь уу” ийм л зүйлийг асуудаг. Энэ бол ардчилалд хайртай хүн бүрийн асуудаг асуулт байх гэж бодож байна. Мэдээж намын даргад өрсөлдөх сонголт бол хариуцлагатай, нэр хүндтэй. Энэ цаг үед хамгийн хэцүү ийм ажил. “Та хэн юм бэ”, Монголдоо хамгийн өндөр антрейкинтэй энэ хүн АН-ыг аваад сонгуульд орж ялуулж чадах юм уу. Бараг уулзсан бүлэг, фракц бүрийн эхний асуулт энэ байсан” гэж хэлнэ лээ.

НАМЫН ХУВЬ ЗАЯАГ Л.ГАНТӨМӨРТ АТГУУЛАВ

Харин АН-ын даргаар сонгогдсон Лу.Гантөмөрийн хувьд “хэрвээ С.Баярцогт намын даргад нэр дэвшвэл, би дэвшинэ” гэж шулуухан хэлжээ. Энэ талаараа ч илтгэлдээ тодотгоод сүүлд даргаар сонгогдсоны дараа С.Баярцогтод чин сэтгэлээсээ баяр хүргэсэн юм. Тэрбээр ҮБХ-ны 152 гишүүдийн саналыг авч, АН-ын дарга болсон. Илтгэлдээ “Манай намын хувьд "Эв нэгдэл бол ус агаар мэт амин чухал зүйл болоод байгаа. Ардчилсан нам хэрхэн шинэчлэгдэхээс Монгол Улс цаашид хөгжих эс хөгжих нь шууд хамаарах юм гэдгийг цаг хугацаа харуулж байна. Бид эвтэй хариуцлагатай, хүчирхэг Ардчилсан нам, зах зээлд чиглэсэн хэв маягийн Ардчилсан нам, Нээлттэй дижитал Ардчилсан нам болох болно” гэдгийг онцолсон юм. Заалны уур амьсгалаас дүгнэхэд түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дуу нэгтэйгээр дэмжиж, дарга болгохоор "тохирчээ".

АН-Д ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА 

Нэр дэвшигч З.Нарантуяа хамгийн анх ҮБХ-ны ээлжит бус хуралдаанд эмэгтэйчүүдээ төлөөлөн намын даргад нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Нэр дэвшигчийн илтгэлдээ “Улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд, ядуурал, ажилгүйдлийн хэмжээ дорвитой буурахгүй, хулгай, авлига, нийгмийн бухимдал, удирдлагын ёс зүйн доройтол доод түвшинд хүрч байна. Ард иргэд хүчтэй сөрөг хүчин, шударга, чадварлаг, сэтгэлтэй улс төрчдийг олноор бэлдэж, төрийг “цэвэрлэх”- ийг шаардаж байна. Эрх чөлөө, эв эеийн төлөө улс төрийнхөө идэвхтэй үйл ажиллагаанд эргэж орохоор шийдсэн” гэсэн юм. Харамсалтай нь 12 гишүүний санал авсан нь намд эмэгтэйчүүдийн дуу хоолой сул байгааг илтгэлээ.

С.ЭРДЭНЭ ШИНЭ ДАРГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Нэр дэвшигчдийн илтгэлийн дараа асуулт хариулт үргэлжилж, заал тэр чигтээ тэдний хариултыг амьсгаа даран хүлээж байв. Энэ удаагийн ҮБХ-ны хуралд С.Эрдэнэ, Х.Баттулга нар оролцоогүй. Тэдний зүгээс энэ үйл явцыг хууль бус гэх байр суурийг илэрхийлж буй. Ингээд санал хураалтын дүнг танилцуулж, цаашид АН-ын хувьд заяаг Лу.Гантөмөрт гишүүд атгуулав. Намын дарга гэдэг намын “уураг тархи”, гол бодлогыг зангидагч. Энэ утгаараа Лу.Гантөмөрт намаа нэгтгэх, ирэх сонгуульд ялалт байгуулах том даваа түүний нуруун дээр ирлээ. Ямартай ч АН даргатай боллоо. Цаашид Улсын дээд шүүх Лу.Гантөмөрийг намын даргаар бүртгэх үү гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-01-20 139.5.219.149

Баярцогтоо гаргаж ард түмнийг доромжилмооргүй байна.

Avatar

Зочин 2023-01-20 66.181.160.66

Энэ сайт Элбэгдоржийн захиалгаар Хулгайч Баярцогтыг магтаж байна Дараагийн алхам нь 2024 оны сонгуульд АН нам олонхи болвол Хулгайчыг төрийн өндөр албанд томилж хулгайч Сайханбилэгийн хэрэгийг цагаатгуулах зорилготой.Өөр хөтөлбөр байхгүй

Avatar

Зочин 2023-01-20 202.55.188.92

Мүүний шашинтан, Монголын боловсролыг самарсан хүн, одоо мэнгэт Нямка ахынхаа даалгавараар АН-ыг нэгмөсөн булшлах нь дээ. Японд сурч байгаад согтуурч танхайрсан хэргээр хөөгдөж ирээд Нямка ахынхаа даалгавараар АН-ын цүнх баригчаас эхлээд лифтээр дэвшсэн гар. Боловсролын сайдaap ажиллахдаа маш их шахаа наймаа хийcээр хувьдаа Дүнжингарав захын урд бүхэл бүтэн олон улсын сургуулийн хотхоныг амжуулсан залуу даа. 2 охин нь АНУ, Сингапурт төрийн зардлаар сурдаг нэрээp тансаглаж амьдардаг. Охин нь нөгө

Avatar

Зочин 2023-01-20 202.55.188.92

Охин нь нөгөө авгайгаасаа салсан бүжигчин гэгддэг Төөгөөтэй Шангри Ла-д амьдарч тансагланаа бас болоогүй. Мэнгэт Нямка ахынхаа хүү Анхбаярыгаа бас шинэ Зеландын сургуульд төрийн зардлаар явуулж Нямка ахаасаа том очков авсан гавъяатай гэжугаа бас …

Avatar

Зочин 2023-01-20 64.119.23.2

ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ С.БАЯРЦОГТ НАМАА НЭГТГЭСЭН ГЭЖ ХОШИГРОХООСОО АН ИЧИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зөнч 2023-01-20 64.119.24.33

баярцогт мэтээсээ салж чадахгүй бол та нарт хүн итгэх үү хулгайчдын нэгдсэн нам

Avatar

ЗОЧИН 2023-01-20 202.9.46.200

одоо эрдэнэтэйгээ дахиад зодолдоно………………….

Avatar

ө 2023-01-20 192.82.90.8

Баярцогтын дэргэд үнэхээр жулдаж байна лээ. Хоёр бүсгүй бол бүр ярилт байхгүй

Avatar

batdorj 2023-01-20 103.57.93.236

bayraiiaa bayrtsogtoo

Avatar

Зочин 2023-01-20 202.9.46.153

zassssss namaa negtguuleed baigaarai, namiig chin ner hundiig baastai hutgasan hun bish yum uu?

Avatar

Оноч 2023-01-20 202.5.205.34

Баярцогтод хувь хүний хувьд нь ямар ч асуудал байхгүй. Гэхдээ, ОТ дээр хийсэн гэрээ, эх орныхоо эрх ашгаас уравсан байдал нь нийтэд ойлгомжтой болчоод байхад ширэн нүүрлээд намаараа дайраад байгааг харахад энэ бүтэхгүй харагдаж байна. Энэ намын энэ хурлын гишүүн 129 хүн бол зүгээр эдийн засгийн алуурчдын гар хөл бнаа гэж харагдаж байна. Энэ нам эдийн засгийн алуур хийх, капиталист луйварчдын гар хөл болох бодлого явуулдаг нам байна гэж харагдаж байна. Гол асуудал энд л бна.

Avatar

Зочин 2023-01-20 192.82.67.37

Намын дарга бол эерэг харизмтай ямар ч хүн архичин улны гэдгээр нь эсхүл боловсролтой, мөнгөтэй гэж ялгаварлахгүй байх ёстой. Санал бол нийгмийн ялгарваргүй хүн бүр нэг санал эзэмшдэг. Гантөмөр бол сөрөг харизмтай ярвагар хүнийг зиндаагаар ялгадаг хүн. Одоо санал авахын тулд хэнтэй ч шар барих боловч санасандаа хүрсний дараа танихгүй гэж мэдэх угшил араншинтай хүн

Avatar

зочин 2023-01-20 64.119.27.33

юуны өмнө Монголын ард түмний өмнө, АН-ын гишүүдийн өмнө намаа нэгтгэж, үйл ажиллагааг нь идэвхитэй явуулж Монголын ардчилалын үйл хэргийг хэргэжүүлж эх орноо шинэ, хөрөнгөжсөн коммунистуудын аюулаас хамгаалах үйл хэргийг эхлүүлж байгаад туйлын баятртай байна. улаан коммунистууд болон тэдэнтэй нийлж хулгай хийдэг, тэдний барьцаанд орсон хэсэгт энэ нь тааламжтай биш байгаа. Мөн коммунистуудын гар хөл болсон шүүх үйл жиллагганд нь саад хийх байх. Гэвч Монголчуудын ихэнх АН-ыг дэмжиж байгаа.

Avatar

Зочин 2023-01-20 64.119.27.24

Ингээд 3 АН болж байна уу. Энэ Женко, Элбэгээ, Эрдэнэ нарын хэнийх нь гэж үзэхэв?

Avatar

Зочин 2023-01-20 64.119.20.12

Гантөмөр АН-г авч явж ёстои харагдаа ч

Avatar

зочин 2023-01-20 202.9.47.58

АНын ҮБХ 293 гишүүдийн ихэнх урд зүг мүүний барууны үзэлтэй баяжих хөрөнгөжих монголын баялаг шунаж цөлмөх тактик боловсруулж иргэдийн толгой эргүүлэх хэдэн мянган хувьсах тоо гаргах бол доо ккк

Avatar

Зочин 2023-01-20 64.119.23.2

Баярцогт намыг эв нэгдэлтэй болгочихсон юм шиг хошигрохоо л больчих. Ийм гэнэ байж болохгүй шүү Хулгайч луйварчин тэр хэвээрээ л үлдэнэ.

Avatar

Зочин 2023-01-20 64.119.23.2

Гантөмөр бол хүлээн зөвшөөрөгдсөн лидер бол биш. Гэхдээ 60 чавганц уралдахад нэг нь угаасаа түрүүлдэг жамтай

Avatar

зочин 2023-01-20 192.82.84.11

Гантөмөрийн ард хэн байгаагаас л одоо бүх зүйл шалтгаалах болов уу, Женко юу Элбэгдорж уу, Гантөмөр цэвэр өөрийн толгойгоор нам аваад явах хэмжээний хүн бол биш, харин сайн чиглүүлээд өгвөл толгой нэг хэрэггүй гүйцэтгэх ажлыг бол сайн хийх байх аа

Avatar

ЗОЧИН 2023-01-20 202.9.46.200

ард нь цахиагийн эрлэгдорж байгаа…………..

Avatar

Зараа 2023-01-20 124.158.67.219

буруу сэргэлэн менежертэй буруу зүрхтэн тэргүүтэй нам???

Avatar

Бадарч тахар 2023-01-20 66.181.189.152

Эрдэнэ энэ гантөмөр гэх хургачин баньдад тамгаа өгөхгүй л дэ !! ёстой нохойн наадаан болж !!

Avatar

Зоригоо 2023-01-20 202.126.89.73

Баярцогт х*******н э****з минь Монголоос зайлаарай. Муу луйварчин үхэж далд ороосой

Avatar

Zochin 2023-01-20 202.72.245.121

AN-n nuhduud evtei baij shine darga naraa demjij ajillaarai. Mash zuv chadvarlag soyoltoi ekh oronch surug khuchin bolj chadna gedegt itgej baina. AMJILT

Avatar

Зочин 2023-01-20 192.82.87.206

Гантөмөр хумсаа нуусан муур. Дөрвөдүүдийн бузар технологи, тэр нь Халхуудыг хооронд нь зодолдуулж байгаад сиймхийгээр нь гарч ирэх. Хол явахгүй дээ, олон хүний дургүйг хүргэж байна. Ард түмнийг тэнэг гэж боддог бололтой энэ дөрвөдүүд. С.Эрдэнэ сайн байна. Их хүссэн шуналт гантөмөр мэтэд төрийн жолоо бүү атгуул гэж өвөг дээдэс сургажээ.

Avatar

ардчилалыг дэмжигч 2023-01-20 202.55.191.194

ёох энэ эрдэнэ баттулга хоёр үхээсээ тэгэж байж л залуучууд нь учир зүйгээ олох байх

Avatar

Зочин 2023-01-20 192.82.86.3

ман зөвшөөрөхгүй

Avatar

Зочин 2023-01-20 64.119.19.163

нохойн наадаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж