Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэл буюу тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааны шилдэг найман баг гуравдугаар шатанд шалгараад буй. Шилдэг наймд Булган, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Завхан, Архангай, Увс, Баян-Өлгий аймгийн багууд шалгарсан бөгөөд тойргоор барилдаж, ялагчаа тодруулах юм.
Тэгвэл дээрх гуравдугаар найман шатны барилдаанд хожих, баг бүх бай, шагналаа өөрсдийн сонгосон байгууллага болон сайн үйлсийн аянд зориулахаар болжээ.
Ирэх сарын 01-нд эхлэх шигшээ найман багийн эхний тойргийн оноолтын хуваарь:
- 02.01-ны өдөр Булган аймаг -Увс аймаг
- 02.02 – ны өдөр Баян-Өлгий аймаг Өвөрхангай аймаг
- 02.03- ны өдөр Төв аймаг -Баянхонгор аймаг
- 02.04 – ны өдөр Архангай аймаг-Завхан аймаг багууд хоорондоо хүч үзнэ.
Зочин 2023-01-20 150.129.140.4
бай шагнал байдаг бол хүчээ үзэж авч байгаа юум чинь сайн үйлс нийгэмийн хариуцлага энэ тэр гэж попролгүй багаараа хувааж авч амьдрал ахуйдаа нэмэрлэцэгээ эх орны баялагыг идэж уусан хулгайч нар гар сунгахгүй гүлдийчихээд чимээгүй байхад та нар эр бяраараа түмнээ баясгаж олсон бай шагналаа өөрсөддөө зориулхад хэн ч та нарыг харамч гэхгүй
Зочин 2023-01-20 66.244.109.90
anhnaasaa buruu ehelsen uchir Khovd, Khovsgol metiin shildeg bukhtei aimguud khasagdsan.