Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар хэн юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар хэн юу хэлэв

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар хэн юу хэлэв

Засгийн газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хоёр хоногийн өмнө өргөн мэдүүлж, өнөөдөр яаралтай горимоор батлах гэж байна. Энэ хуулийн талаар хэн юу хэлснийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Н.Учрал:

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хууль зүйн сайдаар томилогдохдоо 2017 онд ийм хууль боловсруулж, Засгаас санал авахаар эхэлсэн. Тухайн үед хэд хэдэн гишүүн санаачилж байсан. Бараг 10 гаруй төсөл бий. Манай яам энэ хуулийн төслийг авч танилцаад, ажилласан. Ингээд зургаан жил өнгөрсөн ч 2022 онд садар самуунд хүүхдийг уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар өссөн. Гэмт хэрэг нь үргэлжилж байгаа учраас энэ бол УИХ-ын түүхэн үүргийнхээ дагуу энэ хуулийг батлах нь зүйтэй.

Хуурамч хаягийн асуудлыг дэлхий даяараа тэмцэж, хаасаар байгаа. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 1.5 тэрбум хуурамч акаунтыг зөвхөн фэйсбүүк өөрөө хаасан. Анхааралтай ажиглаж, ажилласаар зургаан жил болсон. Одоо 7975 хэргээс 4552 нь шийдэгдсэн. Хуурамч хаягтай холбоотой мэдээллийг Харилцаа холбоо, ХЭҮК, ЦЕГ, олон улсын байгууллагууд мэйл бичдэг. Тэгэхээр фэйсбүүкийн төлөөлөгчид Монголоос хэнтэй уулзахаа мэдэхгүй байна гэдэг. Төлөөлөгчийн газраа байгуулах дотоодын хуультай болсноор хүсэлт тавих эрхтэй.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ сайн ярилцах ёстой. Сая ХЭҮК-оос Даваа гаригт хуулийн төсөлтэй танилцаж, дотор нь анхаарах зүйлс байна гэлээ. Энэ хуулийн төслийг УИХ-аар баталтал ажлын хэсэг ажиллах байх гэж ярьсан. Сайд хангалттай ярьсан, хурдан баталж өг гэж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Ийм хууль батлагдах ёстой. Гэхдээ ингэж шуурахгүй ээ Н.Учрал сайдаа. Хуулиа нэгдүгээр сарын 18-нд өргөн барьж,  19-ний өглөө Байнгын хороогоор хэлэлцүүлж, үдээс хойш батлуулж, энэ сарын 20-нд батлуулна гэж ярихгүй. Зургаан жил Засгийн газар ажилласан байж болох ч УИХ-аар хууль баталдаг шүү. Ингэж даналзаж болохгүй шүү. Хөл толгой нь хаана байна вэ. Учраа олоорой.

Өнөөдөр хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ гэхэд ажлын хэсэг гарч, ХЭҮК хороог оруулж, Зохицуулах хороогоо дуудаж, хүний эрхийн гишүүдийг оролцуулж, хаврын чуулганаар энэ хуулийг батлах хэрэгтэй. Тэрнээс биш 24 цагийн дотор ийм нийгмийн харилцааны өргөн утга, олон үр дагавартай учиртай хуулийг та нар батал гэж шахаж болохгүй. Миний бодлоор үүнийг Х.Нямбаатар сайд өргөн барих ёстой. Хүний эрх ярьж байгаа болохоос техник технологи огт яриагүй. Хэнд ямар эрх өгч, хэний эрхийг хасах вэ гэдэг дандаа хүний эрхийн асуудал. Цахим сүлжээнд хүний эрхийг хамгаалах нь маш чухал. Тэрийг бүгд ойлгож байна. Нөгөө талдаа хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхтэй тэнцвэржүүлэх л асуудал. Энийг олно гэдэг маш нарийн асуудал. Зөвхөн технологийн асуудал биш. Шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрээр хийж болно. Заавал хууль баталж ийм асуудал ярина гэдэг учир дутагдалтай.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Гишүүдийн хэлж байгаа шүүмжлэл зөв. Бид өнгөрсөн жил цахимын багц хуулиа баталж, яамаа байгуулсан. Алдаатай цоорхой одоо харагдаж эхэлж байна. Сая хүүхдийн мөнгөний асуудалд дундын мэдээллийн сангаа хэрхэн хуваалцах шийдлүүдээ хийж чадаагүй байна. Цахим харилцаан дээрээ тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай. Ц.Мөнх-Оргил гишүүний түмэн зөв. Үүнд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж болохгүй. Монголд нийт гэмт хэргийн 33-аас дээш хувийг цахим орчинд хийж байна. Цахим яам ХЗДХЯ дээр боловсруулж байсан хуулийг шилжүүлэн авч, боловсруулахаар дундаасаа ажлын хэсэг гарган ажилласан. Бид УИХ-д хууль батлахыг тулгах эрхгүй. Бид саналыг хүлээн авч, хэлэлцэх эсэхээ шийдэж, богино хугацаанд ажлын хэсэг гаргаж ажиллая. Тэгээд энэ хуулиа батлая.

Бид хоёрдугаар сард "Фэйсбүүк" группийн Ази Номхон далайн бүсийн удирдлагуудын хуулийн баг, техникийн баг бидэнтэй уулзаж, эрх зүйн орчин үүссэн бол хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэрнээс биш үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд нэг ч халдаагүй. Энэ платформ ардчилал хүний эрхийн баталгаа.

ХЭҮК-ын дарга Ж.Хунан:

-Хоёр хоногийн өмнө хуулийн  төсөлтэй танилцсан. Хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй хэд хэдэн заалт байна. Зөрчилтэй контент гэдгээ дахин харах зайлшгүй шаардлагатай. Мөн энэ хуулийг даган гарах зарим хуулийн өөрчлөлтийг хүний эрхийг хязгаарлах эрсдэлийг бодитой агуулж байна. Энэ хуулийг дагаад Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж