Зеленский Путиныг эсэн мэнд гэдэгт эргэлзэв | News.MN

Зеленский Путиныг эсэн мэнд гэдэгт эргэлзэв

Зеленский Путиныг эсэн мэнд гэдэгт эргэлзэв

Зеленский Путиныг эсэн мэнд гэдэгт эргэлзэв

Оросоос Украины эсрэг өргөн цар хүрээтэй дайн хийгээд жилийн ойтойгоо золгож байхад Москвагийн ерөнхийлөгч Владимир Путиныг амьд байгаа эсэх талаар Кремль, Украины удирдагч нар хачирхалтайгаар маргалдав.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Давосын чуулганд оролцогчдод хандан Оросын удирдагч эсэн мэнд байгаа гэдэгт эргэлзэж буйгаа  хэлснээр маргаан эхэлсэн юм.

Зеленский хэлэхдээ, “Би хэнтэй, юуны талаар ярихаа сайн ойлгохгүй байна. Заримдаа дэлгэцний нөгөө талд байгаа хүнийг Оросын ерөнхийлөгч мөн гэдэгт би эргэлзэж байна. Тэр амьд байна уу, тэр шийдвэр гаргаж байна уу, ер нь тэнд хэн шийдвэр гаргаж байгааг би сайн ойлгохгүй байна” гэж мэдэгджээ.

Хариуд нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын удирдагчийн биеийн байдлыг бодитой тайлбар хэлэлгүйгээр дургүйцлээ илэрхийлэв. Песков хэлэхдээ, “Зеленский Орос ч, Путин ч байхгүй байхыг илүүд үзэх нь ойлгомжтой. Орос улс оршин тогтнож байгаа, цаашид ч  оршин тогтнох болно гэдгийг хэдий чинээ хурдан ухаарах тусам Украин гэх мэт улсад сайн” гэж мэдэгджээ.

Путин сүүлийн 10 жилд анх удаа жилийн эцсийн хэвлэлийн бага хурлаа Холбооны Ассемблэйд хийх уламжлалт үгийнхээ хамт цуцалсан. Эдгээр нь жил бүрийн арванхоёрдугаар сард болдог байв.

Зеленский фронтын хамгийн аюултай газруудаар явж нөхцөл байдалтай танилцаж байхад Оросын ерөнхийлөгчийг бункерээсээ видео холбоосоор дамжуулан олон төрлийн уулзалт, чухал арга хэмжээнд оролцсон гэж олон нийтийн сүлжээгээр дооглон бичиж байна.

Путин энэ долоо хоногт Санкт-Петербургт аялж, хэд хэдэн арга хэмжээнд оролцож, олны өмнө гарах байсан ч Кремль өчигдөр Оросын удирдагч Ортодокс Христийн шашны баярыг тохиолдуулан мөсөн усанд шумбсан тухай мэдэгдсэн нь Путины эрүүл мэндийн талаарх эргэлзээг улам нэмэгдүүлэв. Учир нь Путины талаар нэг ч зураг, бичлэгийг Кремль цацаагүй байна. Энэ талаар “Энэ удаад зураг, бичлэг байхгүй. Тэр уламжлалаа дагасан гэдгийг бид танд мэдэгдэж байна” гэж Песков хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-20 45.117.35.20

Putler kaput. oros oron suirch tarj butarch zadarch mongold nar giine

Avatar

Заагч 2023-01-20 202.9.46.116

Москвагийн еренхийлегч гэнэ vv юу бичээд байгаа яшка анхаа вэ? Яаж сэтгvvлч болсон юм бэ? Арын хаалгаар уу авилгалаар уу эсвэл алаараа юу?

Avatar

yabtj 2023-01-20 172.58.61.118

gadni z**l.

Avatar

Зочин 2023-01-20 172.58.61.118

zaijl.

Avatar

- Ubdbul,emneleg dyydval gistptjbn shy###;eldvin solij naaj1jul 2023-01-20 172.58.61.118

yanz byriin xylgaitai,+xolboj byzarlaj xylgailj,eldvin;

Avatar

Зочин 2023-01-20 124.158.68.86

Нэг 50 насны эр Украиныг Оросын -Донбасс руу довтлоод алаад байна гэж ойлгочихсон байсан. Тэгээд Орос – т туслах ёстой юм яриад бсан. Тэгээд яагаад манайх 2-р дайны үе шигээ адуу малаа өгөхгүй байнаа гээд гайхаад байна лээ.

Avatar

Зочин 2023-01-20 59.153.86.90

40 настай нэг монгол залуутай таарлаа. Гэтэл тэр тэгж ярьж байна. 2 дайнд ороод орос үндэстэн их цөөрсөн тул зах хязгаар нутгаас буриад, тува, халимаг нар байлдах нь аргагүй гэнээ. Залуучууд ингээд толгой нь хамуурчихаар хөгшин төгцөгүүд яах болж байна

Avatar

40-тэй залуу..? 2023-01-20 192.82.70.165

Оросоос өөр гадаад хэлгүй ..МСҮТ төгсмөөр аядсан 40 настай мояг залуу хүн гэх үү..? кк

Avatar

ха ха 2023-01-20 59.153.86.90

олон орлон тоглогчтой гэдэг нь үэнэ юм уу? нэг путин нь их чалчаа, нэг нь арай өндөр гээд бичээд байдаг

Avatar

Зочин 2023-01-20 202.179.27.10

мансуурчаад окоп хэсэж яваа алиалагчийг дуурайх хэрэг үү

Avatar

Зочин 2023-01-20 64.119.19.163

Хүүк мөстэй усанд орсон юм уу ? Уг нь боломжын номер юм биш үү .

Avatar

зочин 2023-01-20 192.82.81.131

ЛУТЛЕР АЛЬ 2006 ОНД ҮХЧИХСЭН Ш ДЭЭ. ЭХНЭР НЬ САЛАХДАА МИНИЙ ПУТИН ЭНЭ БИШ БАЙНА ГЭЭД Л САЛСАН. ОРЛОН ТОГЛОГЧТОЙ НЬ ОРОЙ БОЛГОН УНТААД БАЙЛТАЙ БИШ. БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААН ХҮНИЙ СЭТГЭЛ ХОЁРИЙГ ЖОЛООДОХ АРГАГҮЙ.

Avatar

Зочин 2023-01-20 103.57.94.224

Хар тамхи байнга татаад мансуураад байгаа хvнээр ард тvмэн нь удирдуулах уу, дэлхийн улсууд элдэв терлийн тусламж дэмжлэг vзvvлэх vv. Зеленьский энэ хэцvv vед улс орноо чадварлаг удирдаж фронт дээр ч очиж байна.Европын орнуудын удирдах албаны хvмvvс ч байнга Киевт айлчлал хийж очиж байх юм. Хар тамхи татахыг нь хажууд нь хараад зогсож байсан юм шиг л хуцацгаах юм мояанууд

Avatar

Зочин 2023-01-20 192.82.82.247

хар тамхинд мансуурсан хүн хүний амьд эс амьдыг мэдэхгүй байна даа.Зеленский зүгээр барууны тоглоомын хүүхэлдэй , .

Avatar

Хотын уугуул иргэн 2023-01-20 202.126.89.8

хар тамхинд мансуурсан хүний толгойд юу ч үзэгдэж бодогдож эргэлзэж болно шүү дээ

Avatar

Зочин 2023-01-20 103.9.90.100

москвагийн Ерөнхийлөгч Путин гэнээ ахахаха

Avatar

Зочин 2023-01-20 103.212.117.54

Зэлээнсгийг олж гаргаж чадсан амээригууд мундаг юм аа. Улс орноо дайны хөлд чирэхэд ийм галзуучууд гар хөл нь болдог.

Avatar

Зочин 2023-01-20 202.21.124.69

Чи л хөл гар болох юм шиг харагдаад байна . Энэ хүн хөл гар болоогүй, тархи толгой нь болоод байна . Дайрч орж ирсэн дайснуудтай нийлсэн бол гар хөл нь болох байлаа харин энэ хүн эх орноо тэдэнд өгөхгүй гээд эрэлхэгээр хамгаалж байгаам . Иймхэн юм ойлгодоггүй , сүүлдээ хэний талд яриад байгаагаа ч ойлгохоо байсан орк байна

Avatar

Уншигч 2023-01-20 64.119.27.240

зелэнскийг хар тамхичин гэдгийг хараагүй болохоор үнэхээр мэдэхгүй юм, харин путлёрыг бол нацист түрэмгийлэгч зандалчин болсоныг чи ч харлаа би ч харлаа, дэлхий даяараа ч харлаа, үзлээ, сонслоо. зүүд нойрноосоо, боолын сэтгэхүйнээсээ салж үз, үүнээс өөр ямар нотолгоо хэрэгтэй юм

Avatar

зочин 2023-01-20 64.119.24.54

Зеленскийд хий юм харагддаг болж дээ

Avatar

Зочин 2023-01-20 2.27.103.118

Гай гамшигтай дайны тухай нэг их тэмдэглүүштэй сайхан үйл явдлын талаар бичиж байгаа юм шиг "жилийн ойтойгоо золгож" гэсэн байх юм. Монгол хэлээ сайжруулаач. Сонссон үг хэллэгийнхээ утга учрыг ч ойлголгүй хаа хамаагүй хэрэглэж болохгүй биз дээ.

Avatar

Зочин 2023-01-20 103.57.95.110

Yg unen. Neg jiliin nvvriig uzej bna gd bichchihdeg boloosoi

Avatar

narcomaniac 2023-01-20 45.117.35.33

Ногооноо өөр юунд найдах билээ. До яамны Сайд top fascist нь Путинийг үхээсэй гэж хараасаар өөрөө түрүүлээд өөрсдийнхөндөө алуулчихлаа. Дараагых нь хэн бэ? Зелед хэн нэг нь хар тамхийг нь хэтрүүлж тарих уу? цонхоор шидэх үү? эсвэл алаад шатаах уу? Fascist дэглэм шатаахдаа гаргууд даа ууг нь.

Avatar

Зочин 2023-01-20 64.119.27.103

Мао Це Дун гуай үхэхээсээ өмнөхөн бас усанд сэлж дэлхий дахины доог тохуу болж байсан шүү !!!

Avatar

Зочин 2023-01-20 202.70.44.46

ану, нато-г Оросын эсрэг овоо байлдах нь гэтэл хэрэг алга, зохион бичлэгээс цаашгүй ард түмэн бололтой, аргагүй дээ, монголчууд шиг хөгшин европ, америк нь түүний үр сад, үхрээр бол ортоом үхэр шиг болсон ард түмэн

Avatar

Зочин 2023-01-20 203.17.23.221

хар тамхичин Зеленский Украйны ард түмнийг хорлож байна. Өдөр бүр хар тамхины эмчилгээ хийлгэж байгаа гэсэн амьд уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж