Европын Еврейн конгресс “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Оросын талаар баримталж буй бодлогыг Адольф Гитлерийн еврейчүүдийн асуудлыг шийдвэрлэхийг оролдож байсантай харьцуулсандаа уучлалт гуйх ёстой” гэж үзэж байна. Энэ тухай тус конгрессын цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.
Европын Еврейн конгрессийн ерөнхийлөгч Ариэль Музикант "Сайд Лавров ардчилсан орнуудын эвслийн үйл ажиллагааг Холокостын үеэр Гитлер зургаан сая еврейг хавчиж, хөнөөхийг оролдож байсантай адилтгасан ичгүүртэй харьцуулалт биднийг цочирдууллаа. Тиймээс Оросын сайдыг уучлалт гуйхыг шаардаж байна" гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн Лхагва гариг (2023.01.18)-т болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Оростой сөргөлдөн, эвсэл байгуулсныг Наполеон, Адольф Гитлер нарын үйл ажиллагаатай харьцуулжээ. Дипломатч “Наполеон Европыг Оросын эсрэг дайчилсан шиг АНУ Гитлерийн нэгэн адил Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудын эвсэл Украинаар халхавчилж, Оросын эсрэг дайтаж байна" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: EUROJEWCONG.ORG, MK, LENTA
Холбоотой мэдээ