Монголын волейболын шигшээ баг болон “Ноён Натур Мед” багийн довтлогч Тамираагийн Хангалын тоглож буй “Накхон Ратчасима” баг одоогоор Тайландын лигт 7 хожил, нэг ч хожигдолгүй нэгдүгээр тойргийн аваргаар тодорсон байна. Тус тэмцээнд хамгийн муу амжилттай хоёр баг нь хасагдаж, хоёрдугаар шатанд 6 баг дахин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. 2008, 2013, 2014, 2015, 2018, 2020, 2021 оны Тайландын лигийн аварга “Накхон Ратчасима” баг хоёрдугаар тойрогт эхний ялалтаа авснаар 8 дараалж хожиж итгэл төгс тэргүүлж байна.
Т.Хангалын багийн нэгдүгээр тойргийн 7 тоглолтын харьцаа:
- “Паяак Сенсе”-г 3:0 (25:15, 25:14, 25:19)
- “Диамонд Фүүд”-ийг 3:1 (21:25, 25:20, 25:19, 25:18)
- “РМҮТТ”-ийг 3:0 (25:17, 25:20, 25:20)
- “Koхкүүд Кабана”-г 3:0 (25:15, 25:19, 25:15)
- “Фитсанулок”-ыг 3:1 (25:21, 25:18, 21:25, 25:23)
- “Плоокпаниа”-г 3:0 (26:24, 25:18, 25:21)
- “Касетсарт”-ыг 3:0-ээр (25:18, 25:11, 30:28) тус тус хожив.
Холбоотой мэдээ