Онлайн казино, болон мөрийтэй тоглоомын гадаад вебсайтыг хар жагсаалтад оруулж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Онлайн казино, болон мөрийтэй тоглоомын гадаад вебсайтыг хар жагсаалтад оруулж байна

Онлайн казино, болон мөрийтэй тоглоомын гадаад вебсайтыг хар жагсаалтад оруулж байна

Гадаад валют болох ам.долларын ханш өсөж байгаа шалтгаануудыг нэг нь хууль бусаар Казино, болон мөрийтэй тоглоомын компаниар дамжуулан гадаад улс руу сард багадаа 10 тэрбум төгрөгтэй тэнцэх ам доллар шилжиж байгаа явдал билээ.

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Казино, болон мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын компаниудад Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар шат дараатай арга хэмжээ авах талаар мэдэгдсэн.

Монгол Улсад “1xBet” “Linebet” “Bet365” гэх мэт гадаад улсын тусгай зөвшөөрөлгүй компаниуд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан бол Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол улсаас “1xbet.mn” цахим хуудасруу хандах эрхийг хааж, хар жагсаалтад оруулсан ба цаашид үүрэн холбооны дугаар болон гар утасны аппликэйшныг хаах талаар шат дараатай арга хэмжээ авч байна.

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “1xbet” компани нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоосон ба хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа дээрх компаниудтай мөнгөн гуйвуулга, зар сурталчилгаа хийх байдлаар хамтран ажиллаж байгаа Монгол улсын иргэд, хуулийн этгээдийг цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Татварын ерөнхий газраас шалгалтыг хийж байна.

Иймд хууль бусаар Казино болон мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг дээрх компаниудад мөнгө байршуулсан иргэдийг санхүүгийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах, мөнгөө татан авах, хамтран ажиллахгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж