Зеленский Хятадын даргад захидал илгээв

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Зеленский Хятадын даргад захидал илгээв

Зеленский Хятадын даргад захидал илгээв

Украины ерөнхийлөгч Зеленский Хятадын дарга Ши Жиньпинтэй ярилцахыг хүсч, захидал илгээжээ. Захидлыг Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Хятадын төлөөлөгчид гардуулсан гэж Зеленскийн эхнэр Олена Зеленска хэлэв.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд нөлөөлж чадах болов уу гэсэн итгэлээр Зеленский Хятадын удирдагчтай холбоо тогтоохыг нэг бус удаа оролдсон. Тухайлбал, наймдугаар сард Ши Жиньпинтэй ярилцах хүсэлт албан ёсоор тавьж байв. Харин Хятад улс дайн эхэлснээс хойш төвийг сахисан үзэл баримтлалтай байна. Тэр бүү хэл эрчим хүчний салбар гэх мэтээр зарим тохиолдолд Моксватай харилцаагаа улам гүнзгийрүүлж буй нь нууц биш. Хятад, Орос хоёр улс дайны өмнөхөн олимпийн наадмын үеэр хязгааргүй түншлэлийн харилцаагаа зарласан.

Хятад улс эцэстээ дайныг зогсоох зуучлагчийн үүрэг гүйцэтгэх л болно гэж зарим шинжээч үзэж байна. Учир нь Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн оны есдүгээр сард дайн дэлхийн бусад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг дурдаад хямралыг хэт томруулахгүй байхыг уриалсан юм.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж