Ардчилсан намын даргаар Лу.Гантөмөр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

LiveАрдчилсан намын даргаар Лу.Гантөмөр сонгогдлоо

Ардчилсан намын даргаар Лу.Гантөмөр сонгогдлоо
17 : 06
2023-1-19

Ардчилсан намын даргаар Лу.Гантөмөр сонгогдлоо

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааны даргыг сонгох санал хураалтын саналыг тоолж дууслаа Саналыг тоолоход АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авчээ. Тиймээс АН-ын шинэ даргаар Лу.Гантөмөр сонгогдоод байна. Ингэснээр Лу.Гантөмөрийг даргаар сонгосонд тооцон Их хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Намын даргын сунгаанд нэр дэвшсэн З.Нарантуяа шинээр сонгогдсон дарга баяр хүргэж амжилт хүссэн бол С.Баярцогт "Бүх ҮБХ-ны гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн шинээр сонгогдсон даргаа тойрон хүрээлж, нэр төртэйгөөр дэмжиж, Ардчилсан намаа дахин сэргээн мандуулж, төрийн бодлогын залгамж халаа болгохын төлөө хичээн зүтгэх өлзийтэй өршөөлийг өргөн дэвшүүлье" гэв.  

15 : 29
2023-1-19

Саналын хуудсыг тоолж байна

АН-ын даргыг сонгох санал хураалт болж дууслаа. Яг одоо саналыг хуудсыг тоолж байна. АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нэр дэвшээд буй юм. 

15: 45
2023-1-19

Да.Ганболд: АН сонгуулиас өмнө дарга, цэргээ шийдэх ёстой

АН-ын Их хурал болж байна. Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар даргаа сонгох юм. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр,  З.Нарантуяа нарын дөрвөн хүн нэр дэвшсэн бол өнөөдөр С.Одонтуяа нэрээ татсан юм. Тиймээс үлдсэн гурван нэр дэвшигч болох УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр,  З.Нарантуяа нараас даргаа сонгох сонгох юм.

Яг одоо санал хураалт явуулж байгаа бөгөөд санал хураалтын дүнг нэгтгэн даргаар сонгогдсон хүнийг зарлах юм. Энэ асуудлаар АН-ын ҮБХ-ны гишүүдийн байр суурийг сонирхлоо.

Р.Амаржаргал:

-АН шинэчлэгдэх нь Монголын нийгэмд хэрэгтэй юм гэж харж байна. АН  эвлэлдэн нэгдэхэд ҮБХ-ноос гаргасан сонголтоос бүх юм хамаарна. Маш олон талаас нь бодож, нэлээд олон ажлын хэсэг  байгуулж хуралдсан. Аливаа юм ном дүрмийнхээ дагуу явахад л болох юм. Ном дүрмээсээ гажвал болохгүй. Ардчилсан нам эвлэж нэгдэх нь ном дүрмээсээ шалтгаална.

Да.Ганболд:

-Ардчилсан нам даргын асуудлаа шийдэж чадахгүй байж юу сөрөг хүчний хяналт тавьж чадах вэ. АН-ын асуудалд маш их сэтгэл зовж байна. АН-ын асуудал АН-аас болж байна, өөр намаас ч болж байна. Гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна. Нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ нэгийг сонгоод цаашаа явна.  АН-ыг цааш нь авч явж чадна гэж хүмүүс гараад ирж байгаад баярлах ёстой. Бид сонгуулиас өмнө дарга, цэргийнхээ асуудлыг шийдэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж