Оросын крипто боссыг АНУ баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Оросын крипто боссыг АНУ баривчилжээ

Оросын крипто боссыг АНУ баривчилжээ

АНУ-ын эрх баригчид Хонконгод бүртгэлтэй криптовалютын бирж ажиллуулж, мөнгө угаадаг байсан Оросын иргэнийг баривчилжээ. Хятадын Шенжен хотод амьдардаг 40 настай Анатолий Легкодымовыг “Битцлато” виртуал валютын биржээр дамжуулан нийт 700 сая ам.долларын хууль бус хөрөнгө шилжүүлсэн хэргээр шүүхэд дуудаж байна. Баривчилгааг АНУ-ын Сангийн яамны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ болон гадаадын эрх баригчидтай хамтран зохион байгуулжээ.

“Хятадад төвтэй, өндөр технологийн мөнгө угаах хөдөлгүүрийг таслан зогсоож, түүнийг үүсгэн байгуулагч Анатолий Легкодымовыг баривчлахын тулд бид нэг шөнийн дотор дотоодын болон гадаадын түншүүдтэй хамтарч ажилласан. Өнөөдрийн үйл явдал нь тодорхой мессежийг хүмүүст өгч байна. Та Хятадаас, Европоос, халуун орны арлаас ер нь хаанаас ч байсан манай хуулийг зөрчиж, санхүүгийн системийн буруугаар ашиглавал АНУ-ын шүүхийн танхимд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно” гэж АНУ-ын ерөнхий прокурорын орлогч хэлэв.

Энэхүү баривчилгаа нь крипто гэмт хэргийн экосистемд цохилт болсон гэж АНУ-ын Хууль зүйн яам үзэж байна. “Битцлато” бирж нь хар тамхины наймаа, хулгайн санхүүгийн мэдээллээр дамжуулж олсон мөнгөөрөө орогнох газар хайж буй гэмт хэрэгтнүүд гэх мэт луйварчдад үйлчилдэг гэж албаныхан мэдэгдэв. “Орос улс цахим гэмт хэрэгтнүүдэд зөвшөөрөгдсөн экосистемийг бий болгосон гэдгийг бид мэдэж байгаа” гэж АНУ-ын Сангийн яамны дэд сайд Уолли Адейемо хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

“Битцлато” 2018 оны тавдугаар сараас хойш 4.58 тэрбум ам.долларын криптовалют гүйлгээ хийсэн боловч бүх гүйлгээ нь гэмт хэргийн шинжтэй байгаагүй аж. Легкодымов гэм буруутай нь нотлогдвол дээд тал нь таван жил хорих ялаар шийтгүүлнэ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж