"Н.Учрал сайд аа, ингэж даналзаж болохгүй ээ"

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

"Н.Учрал сайд аа, ингэж даналзаж болохгүй ээ"

"Н.Учрал сайд аа, ингэж даналзаж болохгүй ээ"

ОХУ-ын Москва хот дахь Олон улсын харилцааны дээд сургуулийг хуульч, АНУ-ын Харвардын их сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр суралцан, магистр хамгаалсан Ц.Мөнх-Оргил гишүүнийг эзэмшсэн мэргэжлээрээ мэргэшиж ажиллаж байгаа парламентч гэж тодорхойлдог. Тэрбээр өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр шинэ залуу сайд Н.Учралыг зэмлэв.

УИХ-ын чуулганаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан юм. Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Бямбацогт хууль зүйн сайдаар томилогдохдоо 2017 онд ийм хууль боловсруулж, Засгаас санал авахаар эхэлсэн. Тухайн үед хэд хэдэн гишүүн санаачилж байсан. Бараг 10 гаруй төсөл бий. Манай яам энэ хуулийн төслийг авч танилцаад, ажилласан. Ингээд зургаан жил өнгөрсөн ч 2022 онд садар самуунд хүүхдийг уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар өссөн. Гэмт хэрэг нь үргэлжилж байгаа учраас УИХ-ын түүхэн үүргийнхээ дагуу энэ хуулийг батлах нь зүйтэй" гэв.

Түүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ийм хууль батлагдах ёстой. Гэхдээ ингэж шуурахгүй ээ Н.Учрал сайд аа. Хуулиа нэгдүгээр сарын 18-нд өргөн барьж,  19-ний өглөө Байнгын хороогоор хэлэлцүүлж, үдээс хойш батлуулж, энэ сарын 20-нд батлуулна гэж ярихгүй. Зургаан жил Засгийн газар ажилласан байж болох ч УИХ-аар хууль баталдаг шүү. Ингэж даналзаж болохгүй шүү. Хөл толгойн хаана байна вэ. Учраа олоорой.

Өнөөдөр хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ гэхэд ажлын хэсэг гарч, ХЭҮК хороог оруулж, Зохицуулах хороогоо дуудаж, хүний эрхийн гишүүдийг оролцуулж, хаврын чуулганаар энэ хуулийг батлах хэрэгтэй. Тэрнээс биш 24 цагийн дотор ийм нийгмийн харилцааны өргөн утга, олон үр дагавартай учиртай хуулийг та нар батал гэж шахаж болохгүй. Миний бодлоор үүнийг Х.Нямбаатар сайд өргөн барих ёстой. Хүний эрх ярьж байгаа болохоос техник технологи огт яриагүй. Хэнд ямар эрх өгч, хэний эрхийг хасах вэ гэдэг дандаа хүний эрхийн асуудал. Цахим сүлжээнд хүний эрхийг хамгаалах нь маш чухал. Тэрийг бүгд ойлгож байна. Нөгөө талдаа хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхтэй тэнцвэржүүлэх л асуудал. Энийг олно гэдэг маш нарийн асуудал. Зөвхөн технологийн асуудал биш. Шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрээр хийж болно. Заавал хууль баталж ийм асуудал ярина гэдэг учир дутагдалтай" хэмээн зэмлээд амжлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж