АН-ын ҮБХ-ны болж байна. Ардчилсан намын ээлжит бус Их хурал өнөөдөр /2023.01.19/ болж, хоёр жил гаруй талцсан АН даргатай болох юм. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нарын дөрвөн хүн нэр дэвшсэн бөгөөд даргад сонгогдсоныг нь Их хурлаараа батламжлах юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Нэрээ татах болсон шалтгаанаа "Намын даргын сунгаа дандаа эрэгтэй хүмүүсийн дунд явагддаг. Харин энэ удаад эмэгтэй хүн байгаасай гэж хүсэж байна. Тиймээс би өөрийн нэрээ татаж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаа дэмжиж оролцохоор боллоо" гэв.
Тиймээс АН-ын даргын сунгаанд гурван нэр дэвшигч дэвшихээр боллоо.
Холбоотой мэдээ