Афганистанд хүйтнээс болж 70 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Афганистанд хүйтнээс болж 70 хүн нас барав

Афганистанд хүйтнээс болж 70 хүн нас барав

Афганистанд огцом хүйтэрч, 20 гаруй хүн нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Лхагва гаригийн байдлаар нас барагсдын тоо 70 хүрчээ.

Цаг агаарын эрс тэс уур амьсгал нь ядууралд нэрвэгдсэн улсын хямралыг улам даамжруулж байна. Нийслэл Кабул болон бусад бүс нутагт нэгдүгээр сарын 10-аас хойш -33 хэм хүрч хүйтэрсэн нь сүүлийн жилүүдэд тохиолдоогүй үзэгдэл юм. “Энэ жил хамгийн хүйтэн өвөл тохиож байна. Агаарын хэм ойрын долоо хоногтоо энэ хэвээрээ байх төлөвтэй байна” гэдгийг Афганистаны цаг уурын агентлагийн дарга Мохаммад Насим Муради хэллээ.

Хөдөө орон нутагт айлууд түүдэг галынхаа дэргэд бөөгнөрч өдөр хоногийг өнгөрөөж байгаа бол нийслэлчүүд ахуйн хэрэглээний нүүрс халаагчаа байнга асааж байна. Төвийн болон хойд нутгийн зарим мужид хунгар цасны улмаас зам хаагдав. Гамшгаас хамгаалах яамнаас мэдээлснээр сүүлийн найм хоногт 70 мянган мал үхжээ. Мал аж ахуй бол Афганистаны ядуу, эмзэг бүлгийнхний хувьд чухал ач холбогдолтой салбар юм.

АНУ-ын цэргүүд Афганистаныг орхиж, оронд нь талибууд засгийн эрхэнд гарснаас хойш афганчууд хоёр дахь өвөлтэйгөө золгож байна. Тэр үеэс хойш түүхэнд байгаагүй хүндхэн хүмүүнлэгийн хямралтай тулгараад буй афганчуудын хувьд өвлийн хүйтэн улам нэрмээс болжээ. 38 сая хүн амтай тус улсын иргэдийн тал хувь нь энэ өвөл өлсгөлөнд нэрвэгдэж, дөрвөн сая орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдлын улмаас зовж байна.

Эх сурвалж: THE HINDU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж