Хятадын цагаан сараар 7 хоног бүх нийтээр амарна

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Хятадын цагаан сараар 7 хоног бүх нийтээр амарна

Хятадын цагаан сараар 7 хоног бүх нийтээр амарна

Хятадуудын хувьд 2023 он онцгой жил болж байна. Цар тахлаас болж сүүлийн гурван жил гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадаагүй олон хүн төрсөн нутгаа зорихын зэрэгцээ зарим нь гадаад орон руу дахин чөлөөтэй аялж болохоор болсондоо баяртай байна. Хятадад  COVID-19-ийн эсрэг бараг бүх хязгаарлалтыг цуцалсан тул 2023 оны Хятадын цагаан сарын үеэр аялал жуулчлал, хэрэглээний өсөлт өмнөх жилүүдээс ихээхэн нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд эерэг үзүүлэлт бөгөөд Хятадын эдийн засаг сэргэх замдаа орсны тод илрэл болно.

Үүний зэрэгцээ, COVID-19-ийн тархалт нэмэгдэж байгаа нь энэ үед Хятадын цагаан сараар  өндөр настай гэр бүлийн гишүүддээ халдвар тараах эрсдэлд санаа зовниж байна. Тиймээс зарим залуус эцэг, эхээ эрсдэлд оруулахаас болгоомжлон төрсөн гэрээ зорихгүй гэдгээ мэдэгджээ. Мөн эрсдэлийг үл тоон эцэг, эхдээ золгохоор шийдсэн бусад нь  халдварын тархалтаас шалтгаалан ажилдаа эргэж ороход саад учирч магадгүй гэнэ. 

Хятадын цагаан сарыг Хаврын баяр/Хятадын шинэ жил гэж нэрлэдэг бөгөөд энэ жил нэгдүгээр сарын 22-нд билгийн тооллын шинийн нэгэн нь таарчээ. Цагаан сар буюу Хаврын баярыг Зүүн болон Зүүн Өмнөд Азийн олон оронд тэмдэглэдэг.

Хятадад цагаан сарын бүх нийтийн амралт долоо хоног үргэлжилдэг бөгөөд албан байгууллагууд энэ жил нэмэлтээр хоёр хоног ажилчдаа амраана. Өөрөөр хэлбэл, Хятадын цагаан сарын баяр нэгдүгээр сарын 21-27 хүртэл үргэлжлэх бөгөөд 29-нийг хүртэл амралтыг сунгажээ.

 Замын-Үүд сумын хилийн боомтод байршуулсан зарын дагуу Хятадын цагаан сарыг тохиолдуулан тус улсын хил нэгдүгээр сарын 22-24-нийг дуустал гурав хоногийн хугацаатай хаана.

Цагаан сарын үеэр иргэдийн хөдөлгөөн, аяллыг хязгаарласан ямар нэгэн зохицуулалт байхгүй. Хятад улс нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн цар тахлын эсрэг хязгаарлалтуудаа цуцалж эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 8-наас хилээ нээсэн. Тиймээс Хятадын цагаан сарын үеэр хоёр тэрбум дотоод, гадаадад аялал хийгдэх тооцоог албаныхан гаргажээ. Энэ нь цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулбал, 30 хувиар бага үзүүлэлт аж.

Алибабад суурилсан тийз захиалгын компанийн мэдээлснээр нэгдүгээр сарын 11-ний байдлаар баярын амралтыг тохиолдуулан нислэгийн захиалга өнгөрсөн оноос 60 хувиар өсч, сэргэжээ. Эдгээрийн 80 орчим хувь нь төрөл садан, гэр бүлдээ зочлохоор орон нутгийг зорьж буй хүмүүс гэнэ. Мөн галт тэргийн тасалбарын захиалга 72 хувиар өссөн байна.

ЭХ СУРВАЛЖ: CHINA BRIEFING 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж