Тамаваши Б.Мөнх-Оргил качикоши хийлээ

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Тамаваши Б.Мөнх-Оргил качикоши хийлээ

Тамаваши Б.Мөнх-Оргил качикоши хийлээ

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаанууд өчигдөр /2023.01.18/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо.

Башёг тэргүүлэгч озэки Такакэйшо комүсүби Котоновакад ялагдаж, бусад бөхчүүдэд боломж гарч ирэв. Такакэйшо болон Оношо нар есөн даваа, хоёр унаатай башёг тэргүүлж байна. Тэдний араас найман даваа, гурван унаатай Тамаваши Б.Мөнх-Оргил, Котошохо бичигдэж буй. Тамаваши өчигдөр Нишикигиг давж, качикоши буюу 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ.

Мөн зүүн шагайндаа бэртэл аваад байсан Хошорюү С.Бямбасүрэн Нишикифүжиг дийлж, долоо дахь даваагаа авчээ. Түүнтэй адил долоон даваа, дөрвөн унаатай комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн,   Эндо, Такарафүжи, Хирадоүми, Азүмарюү зэрэг бөхчүүд байна.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Чиёошома Г.Мөнхсайхан Цүрүгишог, Миторюү Б.Төрболд Хирадоүмиг тус тус давжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж