Герман улс Оросын эрчим хүчнээс хараат бус болсон

Герман улс Оросын эрчим хүчнээс хараат бус болсон

Герман улс Оросын эрчим хүчнээс хараат бус болсон

Герман улс ОХУ-ын эрчим хүчнээс хараат бус болсон гэдгийг тус улсын Сангийн сайд Кристиан Линднер хэлэв. Орос, Украины дайн эхэлснээс хойш Герман эрчим хүчний дэд бүтцээ төрөлжүүлэх арга хэмжээ авсан. Герман өмнө нь байгалийн хийнхээ тал хувийг, газрын тосныхоо гуравны нэгийг ОХУ-аас импортолдог байжээ. Гэвч ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ өнгөрсөн наймдугаар сард хязгаарлаж, Герман ч энэ оны эхэн үеэс газрын тосны импортоо зогсоосон.

“Мэдээж Герман улс өнөөдөр ч эрчим хүчний импортоос хамааралтай хэвээр байгаа. Гэхдээ Оросоос бол биш, дэлхий дахины бусад зах зээлээс эрчим хүчээ импортлох болсон” гэж Линднер хэлэв.

Эрчим хүчний өөр эх үүсвэр олох санаачилгын хүрээнд Герман улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа дахин нээж, гурван атомын цахилгаан станцаа хаах төлөвлөгөөгөө түр хойш тавьсан. Мөн Норвеги, АНУ зэрэг өөр улсаас импортолсон байгалийн хийн хадгалалтыг сайжруулахаар хичээж байна.

Германд шингэрүүлсэн хийн шинэ терминалын бүтээн байгуулалтын ажил өрнөж буй. Энэ ажлын явц тун сайн байгааг Линднер Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр онцолжээ. Мөн дэд бүтцийн нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. “Энэ бол Германы бодлогод асар их өөрчлөлт гарсны нэг жишээ. Бид канцлер Ангела Меркелийн эрин үеийн дараа өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ёстой гэдгийг ойлгосон. Түүний эринд өнгөрсөн үеийн давуу тал дээр төвлөрч байсан бол одоо бид ирээдүйн давуу талыг хөгжүүлнэ” гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

estoi nohoin b**s yum daa.. 2023-01-19 202.55.191.130

ingej haraat baidalaas gardag gej yugaa baisan yum be de. amerikiin vnetei hiig 3 dahin ondor vneer abch ooriin aj vildveriig dampuulij baij hudalaa buraad l baih yum daa. baruuniihan ichgvvrgui hudalch yumiig goychilj yridag garuud ch dee. vnendee hvn ard ni hvnsenii vne osoj ajilguidel gaarch tsahilgaan dulaanii vne ni tengert garsan bgaa ch dee..

Avatar

Заагч 2023-01-19 202.9.46.94

Герман нvvрсээ ухаад эхэлсэн агаарын бохирдол нь ихсээд эхэлнэ доор нэг хятад шээс аргагvй шvv дээ герман юм чинь гэж ш*** юм.

Avatar

Зочин 2023-01-19 66.181.191.150

Medeej shuu dee. Germany yum chini. Manaixan yu gej bichij bailaa, Europe xuldunu gej bichej baisan sh dee. Mongol setgexui gej uruvdmuur shuu

Avatar

germanii olon vildver dampuurch haagdaj bnaa.hii vnetei tul za. 2023-01-19 202.55.191.130

german uls dampuurch bna ho. germanii olon vildver zobad ni vnetei hiigees bolj ashigtai ajillahgui bolood haaj bna. amerikiin vnetei hiigeer yum hiigeed aziin aj vildverjsen ornuudtai orsoldoj ogt chadahgui ch dee.. orosiin hyamd hvvgui bol vildveruud ni ashigtai ajillaj chadahgui ch dee..

Avatar

Дорж 2023-01-19 1.145.45.31

хятадтай худалдаа хийхгүй зогсооё гэж орилдог оркууд яаж ойлгох ч билээ.

Avatar

Зочин 2023-01-19 103.57.92.178

Европын орнууд ОХУ-аас хямд байгалийн хий,газрын тос нүүрс, үйлдвэрүүдийн маш чухал олон нэрийн түүхий эд ,бүр бордоог хүртэл хямд авч, өөрөөр хэлбэл үйлдвэрлэл үсрэнгүй хөгжихөд оросууд асар их үүрэг гүйцэтгэсэн.Одоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьж украинд з****г нийлүүлж байгаагаас болж харилцаа тасарч,эдийн засаг эрчим хүчний хямралд орлоо.Зөвхөн байгалийн хийг 5-10 дахин өндөр үнээр АНУ-аас авч үйлдвэрүүд саатаж дампуурч байна.Хямд түүхий эдийн хамаарлаас гарч үнэтэйн хамааралд оров

Avatar

Зочин 2023-01-19 103.57.92.178

Европ өөрийн түүхий эд гэхээр зүйл бараг байхгүй,гадаад орнуудаас хамааралтай, тэндээс зөөдөг Бүр ой нь ч байхгүй гэж хэлж болно.Үйлдвэрийн эргэлтэд орох ой биш зөвхөн парк маягаар л ашиглагдана

Avatar

Зочин 2023-01-19 103.57.94.224

Эдийн засгаараа Оростой харьцуулалтгvй том гvрэн л дээ

Avatar

ingej hudalaa burahgui ch dee 2023-01-19 202.55.191.130

za ingej burahgui shuu. orosiin ediin zasagtai barag dvih l baih da. orosud oorsdiin asar ih tvvhii edtei tul hezeed ch davuu taltai shuu. germanii aj vildver tvvhii edees hamaaraltai tul odoo gehed boonoor haagdaj dampuurch bnaa..

Avatar

Зочин 2023-01-19 192.82.89.90

бахархмаар юм аа, мундаг байна.

Avatar

Зочин 2023-01-19 66.181.177.28

Манай оркууд барууныханд гүйэ мөн их санаа зовсон доо . Оросууд шигээ л бодоод орилоод байсан даа . Баруун чинь оросыг дагуулахгүй техник технологи хөгжсөн шүү дээ . Орос бол нэг суурин дээрээ л 50-60 жил хий эргэлдсээр байгаа г оркууд төсөөлөхгүй байгаа бололтой

Avatar

Зочин 2023-01-19 192.82.84.11

Германчууд харин ч нэг гялалзууллаа даа, болгое гэвэл болдог л юм байна, манай дээдэс эндээс улгэр аваасай даа

Avatar

Зочин 2023-01-19 64.119.24.101

Путлер Оросыг сүйрүүлж бнаа, эрчим хүч, гаазаар ЕХ-г шантаажлах түүний хар санаа, харалган бодлого нь эргээд Орос орныг эдийн засгийн харилцагчгүй түншгүй болгож бга.КГБ-гийн хүчирхийлэгчийг толгой дээрээ гаргаад ийм болж дээ ?!

Avatar

Зочин 2023-01-19 192.82.69.126

Зөв. Бид ч гэсэн ганц улсаас хараат байдлаас аль болох хурдан багасгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-01-19 66.181.160.36

Оросууд Хамгын том худалдан авагчаа алдлаа даа …Жишээ нь: ПЕТРОВИСоос бинзэн авах гээд очход чинь түгээгч нь толгой түрүүгүй загнаад байвал чи дахиж тийшээ очхуу ?.

Avatar

Зочин 2023-01-19 202.9.46.225

Браво

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж