УБТЗ хос замаараа туршилтын галт тэрэг аялууллаа

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

УБТЗ хос замаараа туршилтын галт тэрэг аялууллаа

УБТЗ хос замаараа туршилтын галт тэрэг аялууллаа

Өнгөрсөн онд УБТЗ гол замынхаа урд хэсэглэлийн эхний өртөө болох Замын-Үүд-2 өртөөнөөс Шаргын овоо зөрлөг хоорондын 14.2 км замыг хос болгох ажлыг хийсэн. Энэхүү ажил нь тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа Замын-Үүд–Сайншанд хоорондын замыг хос болгох ажлын эхлэл юм. Замын-Үүд- Сайншанд хоорондын замыг хос болгосноор тус хэсгийн нэвтрүүлэх чадвар  хоногт 25 хос галт тэргээс 48 хос галт тэрэг болж нэмэгдэнэ гэж тооцож байна.

Замын-Үүд-2-Шаргын овоо хооронд шинээр барьсан хос замаар анхны ачааны туршилтын галт тэргийг өчигдөр  амжилттай аялууллаа. Ачааны галт тэрэг нь ихэвчлэн 3500-4000 тонн жинтэй байдаг бол энэхүү туршилтын галт тэрэг 5000 тонн жинтэй байв. Уг туршилтын галт тэргийг аялж байхтай зэрэгцэн хажуугийн 2 дахь замаар галт тэрэг зөрүүлэн аялуулсан нь тухайн хэсгийн тээх нэвтрүүлэх хүчин чадал өсч байгааг харуулсан үйл явдал боллоо.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж