"KFC" шарсан тахианы үнэртэй хүж гаргаснаасаа болж баалуулав

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

"KFC" шарсан тахианы үнэртэй хүж гаргаснаасаа болж баалуулав

"KFC" шарсан тахианы үнэртэй хүж гаргаснаасаа болж баалуулав

Түргэн хоолны алдартай сүлжээ "KFC" компанийн Тайланд дахь салбар Азийн цагаан сарын баярт зориулан шарсан тахианы үнэртэй хүж гаргаснаасаа болж шүүмжлэлийн бай болжээ. Дотроо 11 ширхэгтэй тус хүжийг "KFC" шарсан тахиаг амталдаг нууц жор болох 11 ургамал, халуун ногоог ашиглан бүтээсэн аж.

Тус бренд инстаграм хуудсаараа дамжуулан уг хүжийг сурталчилсан бичлэг цацсан нь тайландчуудыг татах биш эсэргээрээ бухимдуулжээ. Хэрэглэгчдийн сэтгэгдэл таагүй байснаас "KFC" бичлэгээ өнгөрсөн Бямба гаригт устгасан боловч "Facebook" сайтад олны анхаарлыг татсаар байна.

Тайланчуудын зүгээс "KFC" компанийг Азид олон мянган жилийн турш уламжилж ирсэн хүж асаах ёс заншлыг гутаан доромжилсон гэж ихээр шүүмжилжээ. Хүжийг тусгай баяр ёслолууд, оршуулгын зан үйлд өргөнөөр ашигладаг уламжлалтай. Түүнчлэн өдөр тутмын мөргөл залбиралдаа, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэхдээ хүж асаадаг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж