ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Алексей Евсиков гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Алексей Евсиков гэж хэн бэ?

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Алексей Евсиков гэж хэн бэ?

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовын бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд томилогдсон шинэ Элчин сайд Алексей Николаевич Евсиков өчигдөр (2023.01.18)-өөс албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрбээр ОХУ-аас Монголд томилогдож буй 29 дэх Элчин сайд юм.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар 2013 оноос хойш Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Искандер Азизовыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Путин Монгол Улсад суух Элчин сайдаар Алексей Евсиковыг томилсон зарлигт гарын үсэг зурсан талаар өнгөрсөн Лхагва гаригт тус улсын хууль эрх зүйн мэдээллийн порталд нийтэлсэн байна.

АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ГЭЖ ХЭН БЭ?

ОХУ-ын дипломатч Алексей Николаевич Евсиков 1961 оны долдугаар сарын 30-нд төржээ. Тэрбээр 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МГИМО) төгссөн. Тэр цагаас хойш дипломат албанд гадаад харилцааны чиглэлээр ажиллаж буй. Тэрбээр англи, хятад хэлтэй. Дипломат мэргэжилтэй.

БНХАУ-д суугаа ЗХУ, ОХУ-ын Элчин сайдын яаманд тодорхой албан тушаалууд хашиж байсан Алексей Николаевич Евсиков ОХУ-ын Хятадтай хийх худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг удирдан чиглүүлж иржээ.

ТОВЧ НАМТАР:

2004-2010 онд БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны ахлах зөвлөх,

2010-2015 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын дэд захирал,

2015-2019 онд Шанхай (БНХАУ) дахь ОХУ-ын Ерөнхий консул,

2019-2023 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллаж байсан.

2023 оны нэгдүгээр сарын 18-наас ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.

ШАГНАЛ:

-“Эх орны төлөөх гавьяаны II зэргийн одон" медаль (2005.05.05).

ДИПЛОМАТ ЗЭРЭГЛЭЛ:

-Хоёрдугаар зэрэглэлийн Онц бөгөөд Бүрэн эрхт элч (2012.05.11)

-Нэгдүгээр зэрэглэлийн Онц бөгөөд Бүрэн эрхт элч (2018.06.29)

ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ:

Эхнэр, дөрвөн хүүхэдтэй.

Эх сурвалж: TASS, CENTRAL ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж