Монголчууд гуймтгай мөртлөө голомтгой гэхэд гүжирдсэн дүгнэлт болохгүй. Тэр тусмаа залхуу хойрго, халамжиндаа живсэн улс болжээ. Өнөөдөр монголчуудад өөрсдөө хийдэг зүйл алга. Энэ нь төр засгийн бодлоготой холбоотой юу эсвэл ийм залхуу ард түмэн үү гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан сүүнийхээ бөглөө, нүүрснийхээ шуудай, талхныхаа уутыг Хятад улсаас худалдан авдаг гэдгээ цар тахлын үеэр мэдэцгээсэн. Энэ зэргийн юмаа үйлдвэрлэж чадахгүй улс байна гэдэг харамсалтай. Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 60-80 хувийг гадаадаас авдаг. Дотооддоо цөөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч сав баглаа боодлыг нь мөн л "айл"-аас худалдан авдаг.
Ийм хэрнээ иргэд нь их цамаан загнана. Жишээлбэл, ундааны шил, лааз, сав, сүүний цаасаа нэг удаа хэрэглээд л хаядаг. Энд тэндгүй хийсч, хогийн цэгүүдийг дүүргэнэ. Бид нэгэнт үйлдвэрлэж чадахгүйгээс хойш дахин боловсруулж, үйлдвэрлэлдээ ашигладаг болъё.
Хүн нэг удаа хэрэглэсэн сав, шил, лаазаа шууд хог руу хаядаг. Хогоо ангилан хаях соёлд суралцаж, тэр их мөнгийг гадаад руу урсгахгүй, авч үлдэх боломж одоо ч бий.
Монголд цэвэр хуванцар дахин боловсруулах дөрвөн үйлдвэр бий. Бүгд хятад эзэнтэй. Учир нь дахин боловсруулах үйлдвэрүүд хөрөнгө оруулалтын нөхцөл нь чөлөөтэй, хил гаалиар саад тотгоргүй гаргадаг зэрэг давуу талтай байдаг гэдгийг энэ төрлийн бизнес эрхлэгчид хэлж буй. Харин хаягдал хуванцар болон бусад түүхий эдийг дахин боловсруулдаг Монголын таван үйлдвэр ажилладаг гэх мэдээлэл байдаг. Дахин боловсруулах үйлдвэр нь хүртэл гадаадынх гэсэн үг.
Гэр хороололд л тоотой хэдхэн шил, хуванцар тушаах түүхий эдийн цэгүүд байдаг. Хотын төв хэсэгт нэг ч цэг байдаггүй. Хог хаягдлаа ангилан авдаг цэгүүдийг хотын төвд байрлуулж, цамаан загнахаа болих хэрэгтэйг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Батжаргал хэлж байв.
Төрөөс нийслэлийн хог хаягдлыг тээвэрлэхэд жилдээ 20 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Улаанбаатар хотын хог хаягдлын тайлангаас харахад жилд дунджаар 1 сая 400 мянган тонн хог хаягдал гардаг аж.
Үүний 200 мянган тонн хог хаягдлыг түүхий эдийн цэгүүд мөнгөөр худалдан авдаг бол төвлөрсөн хогийн цэгээс 100 тонн хог хаягдлыг нь хог түүдэг хүмүүс дахин ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг гэх судалгаа байна. Үлдсэн 1.1 сая тонн хог хаягдлыг тариф төлж, төвлөрсөн гурван том хогийн цэг дээр буулгаж, булдаг аж. Үүнээс үзэхэд бид нийслэлд “үйлдвэрлэж буй” нийт хог хаягдлын зөвхөн 20 хувийг л дахин боловсруулж байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Уламжлалт цагаан сар, шинэ жилийн баярын дараа хот хогондоо дарагдаж эхэлдэг. Шахмал түлшний улаан шуудай, сүлжээ дэлгүүрийн шар өнгийн торнууд өнгө алаглаж, саарал үнсэн дороос элдэв чихрийн сав, сүү, тарагны сав, салатны хэрчсэн төмс, ногооны хальс, архины шил, ундааны лааз бусад элдэвийн хог хөглөрдөг. Ингэж цамаан загнахгүйгээр хог хаягдлаа ангилж, дахин боловсруулъя.
зочин 2023-01-19 103.26.195.58
Маш зөв сэдэв хөнджээ. Украйн дахь дайны дараа дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын олон улсын индекс гаргахад Монгол сүүлээсээ гуравт орсон. Дэндүү харамсмаар, ичмээр. Өөрсдөө юмаа хийж тэсч гарах чадвар байхгүй гэсэн үг.
и. норовжав 2023-01-19 109.23.177.213
малын дотор өөх ,тос , гэмтэлтэй арьс зэргийг хаяж байгаагаа хэвийн юм шиг ойлгодог болжээ.Уурагаар баялаг малын тосоор ахуйн болон гар нүүрийн савангаа хийдэг уламжлалаа орхиж гадаадаас ургамалын тосоор хийсэн саванг валютаар авч байхын оронд дотооддоо үйлдвэрлэх , стандарын бус гэж хаяж байгаа арьсаар цавуу хийх, бог малын шийрний арьсаар арьсан гутал хийж байгаа туршлагыг ЖДҮ-ийн төсөл болгон хэрэгжүүлэх. Зэрэг олон ажил байгааг дэмжиж нөөц боломжоо ашиглая
и. норовжав 2023-01-19 109.23.177.213
Ахуйн хэрэглээнийхээ бүх зүйлийг валютаар гадаадаас авдаг, хэрэгцээ , валютын ханш өсөж тэр нь амьдралын өртөгийг нэмэгдүүлж ядууралд нэмэр болж байна. Монголд байгаа түүхий эд, болон хаягдалыг дахин боловсруулан өдөр тутамын хэрэглээний зарим зүйлийг үйлдвэрлэх боломж байна. Дахин боловсруулсан ариун цэврийн цаасыг валютаар авч бөгсөө арчиж байхын оронд , түлж, хог дээр хаяж байгаа цаасыг дахин боловсруулж Ариун цэвэрийнхээ цаасыг үйлдвэрлэдэг болгохыг аймаг бүрд хийх хэрэгтэй.
Zochin 2023-01-19 103.142.65.133
ЦАМААН БИШ ЗАВААН БАЙХГҮЙ ЮУ ДА
Зочин 2023-01-19 66.181.176.175
Хог боловсруулах үйлдвэртэй болно гэж гучин жил ярьлаа, одоо шууд байгальд хортой булж байгаа, арай дэндүү улс шүү, том хашаанд хогоо ялгаад хүмүүсээ цалинжуулаад, тэр хогны уутанд өгч бсан мөнгөө зориулж болно доо.
Зочин 2023-01-19 139.5.216.68
YUM BOL GADAA;DEZENTEI GEJ UUCHILJ SAV HIIEL GADUURHAH. BID 100-DHAN JILIIN UMNU JALGIIN NEGEER MARHAI BUTARHAI MAL AJ AHUIMAI UILDVER GEJ MEDEHGUI BAILAA.oDOO NEG UEE BODVOL JAAL JUUL YUM HIIDEG L BOLJ BAINA. cHADAHGUI MEDEHUOUI YUMAA **, NEG ULSAAS AVCH AVSAN ZUILEE ARILLUULJ SURAHAD MUNGU ZARDAL, BEREGJIL EZEMSHIH GEED TSAG ZARAH YAVDAL BAINA SH DEE. UURSUDUU YUM HIIJ CHADAG YUM SHIG L TOM TOM DUGARNAA. SURAAD AVAH TEVCHEERGUI. CHADAHGUIGEES HOISH SURTLAA TEVCHIHEES UUR YAAH YUM.bAS
Уншигч 2023-01-19 202.21.99.52
Шийдэр гаргагч этгээд өөрт нь ашиг унахгүйл бол ямар юмыг дэмжихгүй, наад гадаад эзэд чинь зөвөөрөл өгөгч этгээд авлига өгөөд ажлаа эхэлсэн байгаа. Монгол залуу хийе гээд очвол элдэв шалтаг хэлж өгөх авлигыг нь хүлээгээд зөвшөөрөл өгөөгүй байгаа. Авлига ч хувалзнуудаас салаагүй байхад Монгол Улс хөгжихгүй
Зочин 2023-01-19 188.162.254.56
Яг унэн бичлээ!
Зочин 2023-01-19 188.162.254.56
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!!! 😡
Зочин 2023-01-19 110.49.109.165
Хашрахгүй дахиад л сонгодог шүү дээ, бид??!!