НДШ-ийн буцаалтаа нөхөн авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

НДШ-ийн буцаалтаа нөхөн авах боломжтой

НДШ-ийн буцаалтаа нөхөн авах боломжтой

Төсвийн тодотголыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хэлэлцэхдээ бага орлоготой иргэдийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний дотор нэг сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос иргэний өөрөө төлсөн тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгохоор болсон. Ингэснээр Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.

Энэ шийдвэрийн дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн 2022 оны тавдугаар сараас хойш төлсөн шимтгэлийн 50 хувийг өнгөрсөн сараас буцаан олгож эхэлсэн.

Гэвч зарим хүний дансны мэдээлэл зөрүүтэй, хувийн мэдээлэл дутуугаас болж буцаан олголт ороогүй гэх гомдол их ирж байгаа хэвээр аж.

Энэ талаар НДЕГ-аас тодруулахад “Иргэд санаа зовох шаардлагагүй. Хуулийн дагуу буцаан олголтыг сар бүр хийгээд явсан. Дансны мэдээллээ баталгаажуулаагүй, хувийн мэдээлэл нь зөрж байгаа даатгуулагчид буцаалтыг нөхөн авах боломжтой. Тэгэхээр өнгөрсөн сарын буцаалтаа аваагүй иргэний НДШ-ийн буцаалтыг нөхөн олгох боломжтой гэсэн үг. зарим даатгуулагчийн дансны мэдээллийн зөрүүгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт дансанд нь ороогүй тохиолдол бий. Тиймээс шимтгэлийн буцаан олголт нь ороогүй иргэд НДЕГ-т хандах хэрэгтэй” гэсэн тайлбар өглөө.

Шимтгэлийн буцаан олголт аваагүй иргэд дараах сувгуудын аль нэгт хандан дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулах боломжтой. Тодруулбал:

  1. https://daatguulagch.ndaatgal.mn/
  2. Харъяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
  3. Сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид хандах боломжтой аж.

Дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт аваагүй даатгуулагчийн мэдээлэл шинэчлэгдсэнээр өмнөх сарын буцаан олголтыг нөхөн олгох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж