Шадар сайд баруун аймгуудын өвөлжилтөд дүн тавив | News.MN

Шадар сайд баруун аймгуудын өвөлжилтөд дүн тавив

Шадар сайд баруун аймгуудын өвөлжилтөд дүн тавив

Шадар сайд баруун аймгуудын өвөлжилтөд дүн тавив

Шадар  сайд С.Амарсайхан баруун аймгуудын нутгаар явж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж буй. Тодруулбал, Ховд болон Баян-Өлгий аймгийн нөхцөл байдалтай танилцсан байна. Харин иргэд дүн тавиад л явахын оронд бодит дэмжлэг тусламж үзүүлэх нь зүйтэй гэдгийг цахих хуудастаа илэрхийлжээ.

Тэрбээр, өөрийн хуудастаа “Ховд, Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндрэлтэй сумдад ажиллаж, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын албан даалгавар болон сум орон нутгийн ажил, тусламж дэмжлэг малчны хотонд хүрч чадаж байгаа эсэхийг шалгаж, иргэдийн санаа бодлыг сонслоо.

Ховд аймгийн Алтай суманд өнгөрсөн арваннэгдүгээр сард зургаан өдөр дараалан цас үргэлжлэн орсны улмаас говь хээрийн бүс нутагт 10-15, уулын бүсээрээ 30-80, хунгарласан хэсгээрээ 100-130 см зузаан цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрчээ.

Сумын Онцгой комиссоос эдгээр өдрүүдэд хаагдсан зам, давааг нээж, нүүж байгаа малчдад хүн хүчний дэмжлэг үзүүлэх зэргээр төрийн үйлчилгээг хүргэж ажилласан байна. Бид малчидтай газар дээр нь очиж уулзан, шаардлагатай зүйлсийг нь шийдвэрлэлээ. Мөн Баян-Өлгий аймгийн Бугат суманд өнөөдөр ажиллаа. Тус сумд 170 өрхийн 38 913 толгой мал өвөлжиж байгаа юм байна. Нутгийн нийт хэсгээр 10 см зузаан цасан бүрхүүл тогтож, хүйтний эрч чангаран, өдөртөө 27-30, шөнөдөө 35-38 градус хүрч, ихэнэх айлын мал хашаанаасаа гарч, бэлчээрлэх боломжгүй болсон байна” гэжээ.

Иргэдтэй ийн танилцсан талаар тайлагнахын оронд зудтай, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад бодит дэмжлэг, тусламж үзүүлэх хэрэгтэй. Засгийн газрын албан даалгавар нэрийдлээр танилцаад л өнгөрдөг байхаа болих нь зөв гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-19 202.179.11.230

oron nutag muu ajillaj baina, heden hiirhsen namchinguud yu ch hiihgui suuj baidag yum bilee.

Avatar

Зочин 2023-01-19 202.21.116.130

Самарсайхан засгийн газраас зайлсан цагт улс бага ч болов хөгжих магадлал бий

Avatar

Хотын уугуул иргэн 2023-01-19 202.126.90.147

малчин өөррсдийнхээ хувийн малын өвс тэжэээ яагаад урьдчилан бэлтгэдэггүй юм бээ. Зунжингаа айраг эргүүлж, морь уралдуулж элдэв наадам хийчхээд өвөл нь төр, засгийн ам хараад гоншигноод, бэлэнчлэх сэтгэлгээ гаргаад сууж байдаг юм бэ.

Avatar

Иргэн 2023-01-19 192.82.74.127

Газар дээр нь танилцаж байгаа нэрээр орон нутагт дайлуулж цайлуулж байгаад л буцдаг шдээ, энэ дарга нар. Энэ бид хоёрын өвөлжилт дүгнэнэ гэж ч юу байхав. Нөхцөл байдалдаа таарсан зөв арга хэмжээгээ авч чадвал барав. Чадахгүй л дээ, аманд ч үгүй хамарт ч үгүй хэдэн боодол өвс, хэдэн шуудай хивэг шидчихээд л ажил хийсэн дүр үзүүлэх биз.

Avatar

Иргэн 2023-01-19 172.226.94.23

Аргагүй л бусдаасаа өөр ажиллаад байгаамдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж