Асрамжид буй хүүхдийн мөнгийг хуримтладаг гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Асрамжид буй хүүхдийн мөнгийг хуримтладаг гэв

Асрамжид буй хүүхдийн мөнгийг хуримтладаг гэв

Ойрын өдрүүдэд хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшнээс хамаарч ялгавартай олгож байгаад иргэд бухимдалтай байгаа. Иргэд асрамжийн төвийн хүүхдүүдийн мөнгийг хэн авдаг талаар мэддэггүй. Тэгвэл асрамжийн төвийн бүх хүүхдүүдийн мөнгө хуримтлал болон хадгалагддаг юм байна.

Асрамжийн төвийн хүүхдүүдийн мөнгө хэрхэн царцуулагддаг талаар Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Орон гэргүй, гудамжинд амьдардаг хараа хяналтгүй хүүхдийн талаар мэдээлэл цагдаагийн байгууллага болоод Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн утас 108-д дуудлага мэдээллүүд ирдэг. Ирсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас аюулгүйн зэргийн үнэлгээ, хорооны хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээг хийдэг. Тухайн үнэлгээ өндөр гарсан тохиолдолд хүүхдийг түр хамгаалах байранд шилжүүлнэ. Түр хамгаалах байранд саатуулж байх хугацаанд эцэг, эх нь тогтоогдохгүй болоод асран хамгаалах боломжгүй хүүхдүүдийг тухайн дүүрэг, хороо, сум орон нутгийн Засаг даргын захирамжаар асрамжийн газар руу шилжүүлэх байдлаар явдаг. Өнгөрсөн 2022 оны тоон мэдээллээр асрамж халамжийн төвд 786 хүүхэд байсан. Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын 25 асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулж байна. Асрамжийн газар шинээр очиж буй хүүхдүүдийн мөнгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт санал тавьж хүүхдийн нэр дээр дансыг нь нээлгэж шийдвэрлүүлдэг. Асрамжийн газар шилжсэн ирсэн хүүхдийн нэр дээр данс үүсгээд мөнгө нь хадгаламж болон хуримтлагдана. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар тухайн хүүхдийн мөнгө орж байна уу гэдэгт хяналт тавьж ажилладаг. Ямар ч тохиолдолд асран хамгаалах газар захиран царцуулах эрх байхгүй" гэлээ.


Өнөр-бүл
төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг хэлэхдээ, Эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байдал их болсон. Үүнээс үүдэн хүүхэд нийгмийн өнчрөлд автах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүл салалт, нийгэм эдийн засгийн хямрал, архидалт, ядуурлын хор уршгаар хүүхэд эцэг эх, гэр бүлтэйгээ хамт амьдарч чадахгүйд хүрч байгаа нь тулгамдсан асуудал болсон. Эцэг, эхчүүд боломжтой ч хүүхдүүдээ авахгүй байна. Өнөр бүл төвд өнөөдрийн /2022.01.18/ны байдлаар 166 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайн хүүхэд асрамжийн газар байх захирамж нь гараад ирвэл Хөдөлмөр халамж үйлчилгээний газар руу албан хүсэлт явуулдаг. Хүсэлтийн хариуг үндэслэн шийдвэр гарсны дараагаар “Төрийн банк”-нд тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээлгэж асрамжийн төвд ирсэн цагаас хойш бүх мөнгийг нь хуримтлуулна. Ямар нэгэн байдлаар тухайн хүүхдийн данснаас мөнгийг авах боломжгүй байдаг. Хүүхдээ асрамжид өгчхөөд эцэг, эх нь мөнгийг нь авна гэсэн ойлголт байхгүй. Тухайн хүүхэд 18 нас хүрээд захиран царцуулах эрх нь үүсдэг гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж