АН: С.Баярцогт нарын 4 нэр дэвшигчид үнэмлэх гардуулав | News.MN

АН: С.Баярцогт нарын 4 нэр дэвшигчид үнэмлэх гардуулав

АН: С.Баярцогт нарын 4 нэр дэвшигчид үнэмлэх гардуулав

АН: С.Баярцогт нарын 4 нэр дэвшигчид үнэмлэх гардуулав
Ардчилсан намын даргад нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр /2023.01.18/ оройн 20.00 цагт дөрвөн гишүүнд гардуулав.

"НАМЫН ИХ ХУРЛААР 1052 ТӨЛӨӨЛӨГЧ ИРЖ, ОРОЛЦОНО"
АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь:
-Өмнөх шиг асуудал болохгүй. Ардчилсан намын ҮБХ-ны хурал нэгдүгээр сарын 13-нд буюу Ардчилсан Үндсэн хууль баталсны 31 жилийн ойн өдөр 320 төлөөлөл ирж, хуралдсан. Тэр хурлаараа намын даргад нэр дэвшигчдийн журмаа баталж, их хурлаа зарласан. Маргааш өглөө 09.00 цагаас АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал болно. Дараагаар нь үдээс хойш 14.00 цагт "Корпорэйт" буудлын танхимд намын их хурлаа хийнэ.
Ардчилсан намын 2.5 жилийн хугацаанд намын дарга байсан. Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 31-нд УДШ дээр Ардчилсан намын дүрмийг шинэчлэснээр бүртгэсэн.
Тэр дүрэмд намыг төлөөлөх эрхтэй хүн байхгүй бол дэд дарга хийж байсан хамгийн ахмад настай хүн нь ҮБХ-ны гуравны нэг хувийн шаардлагаар их хурлыг зарлах эрхтэй гэж тусгасан байдаг. Тиймээс эрх зүйн зөрчил гарахгүй. Намын ҮБХ-ны 400 орчим гишүүн бий. Маргаашийн хуралд 327 төлөөлөгчөөс олон гишүүн ирэх байх. Их хурлаар 1052 төлөөлөгч ирж, оролцож буй.
"БИ НАМЫН ГИШҮҮНИЙХЭЭ ҮҮРГИЙН ДАГУУ НЭР ДЭВШИЖ БУЙ"
АН-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт:
-Манай нам өнгөрсөн хоёр сонгуулиар нэлээд том ялагдал хүлээсэн. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд дэлхий нийтийн эдийн засгийн байдал хүндэрсэн. Цар тахал, дайны нөхцөл байдал үүсч, Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Мөн авлига хээл хахууль гаарч, иргэдийн амжиргаа буурсан. Энэ үед Ардчилсан нам шинэлэг, зоригтой шийддвэрүүдийг гаргаж, шударга ёсыг тогтоосон нийгмийг байгуулах ёстой.
Тиймээс намаараа нэгдэж, шинэ даргаа сонгох гэж байна. Миний хувьд иргэн болон намын гишүүнийхээ үүргийн дагуу нэр дэвшиж буй.
Нэгдүгээрт, намын хагарлаа нийлүүлж, зөвшилцөл яриа хэлэлцээрийг нээлттэй хийнэ. Мөн шинэ залуу үеийнхнийг татан оролцуулж, төр засгий хэмжээнд оролцуулна. Бид шинэ орчинд дасч, бусдаас суралцаж ажиллана. Эвтэй байхдаа хүчтэй. Монголчууд шударга байхдаа хүчтэй.
"АРДЧИЛСАН НАМ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ"
АН-ын даргад нэр дэвшигч С.Одонтуяа:
-Ардчилсан намын дарга хулгайтай тэмцэх ёстой. Өнөөдөр залуус өөр нийгэм, өөр улс төрийн намыг хүсч байна. Тиймээс бид шинэчлэл хийх хэрэгтэй байна. Түүхэндээ ч тийм байсан. Улс эх орныхоо төлөө онцгой чухал алхмыг хийх цаг болжээ. Энэ бүхнийг Ардчилсан нам л хийх ёстой. Эхнээсээ нам доторх асуудлаа цэгцлэх хэрэгтэй байна. Улсын дээд шүүхээс биднийг нэгдэж, хурлаа хийгээд ир гэдэг хариуг хэлж буй. Би маш өөдрөг байна. Маргаашийн хурал үр дүнтэй, амжилттай болно гэж бодож байна.
"БИ ДЭЭД ҮЕИЙН ЗОВЛОН ЖАРГАЛЫГ ХАМГИЙН САЙН МЭДЭХ ДУНД ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ"
АН-ын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр:
-Ардчилсан намын эв нэгдлийг хангах учиртай хуралдаан болно. Энэ хурлаас сонгогдсон дарга гишүүдтэйгээ, ард түмэнтэйгээ ярилцаж, сонсч, ойлгож чаддаг байх ёстой. Бидний эвлэрлийн цэг бол ард түмний эрх чөлөө, Монголынхоо ардчиллыг хамгаалахын тулд хүчтэй сөрөг хүчин болж ажиллах шаардлагатай. Төр, нийгмийн ажил гурван үеийн холбоосоор явна.
Миний хувьд өнгөрсөн хугацаанд гурван удаа парламентад орж ажилласан учраас дээд үеийн зовлон жаргалыг хамгийн сайн мэдэх дунд үеийн төлөөлөл. Залуучуудын байгууллагыг удирдан ажиллаж байсан учраас дараагийн үеэ бэлдэх туршлага надад байгаа.
Бид их хурлынхаа зардлыг ямар нэг байдлаар шийднэ. Бид намаа нэгтгэх том зорилготой. Бараг 80-90 хувийн ҮБХ-ны гишүүд цуглаж, үгээ хэлнэ. Миний харж байгаагаар Монголын ардчиллыг нухчин дарах зорилготой гадны хүч үйлчилж байна. Бид үүний эсрэг сөрж босох ёстой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-18 202.179.15.114

АВИЛГАЧ х***а БАЯРЦОГТ ЗАЙЛАА

Avatar

Зочин 2023-01-18 103.26.195.135

ер нь бол сэтгэцийн хувьд эрүүл биш хүмүүс сэтгэгдэл бичдэг юм байна шүү. доор сэтгэцийн өвчтэй хүмүүсийн сэтгэгдэл мэдрэгдэж бна

Avatar

ХАТАН ЭЭЖ 2023-01-18 49.0.140.26

З.Нарантуяаг дэмжээд өгөөч

Avatar

ХАТАН ЭЭЖ 2023-01-18 49.0.140.26

З.Нарантуяа энэ хэд дотроо арай дөнгүүр юм шүү дэмжээрэй

Avatar

Зочин 2023-01-18 43.242.242.59

АН-ын хошин шогийн ээлжит жүжиг эхэллээ. Луйварчдын нам гэж алдаршсан намдаа. нам болж улсын хөрөнгийг нам идье гэсэн зорилготой хүмүүс цугласан байна.

Avatar

САЙНАА 2023-01-18 202.179.15.130

ГАНЦ ГАЙГҮЙ НЬ БАЯРЦОГТ БАЙНАА. ДЭМЖЬЕ ЭЭ.

Avatar

Зочин:АН-ын ойрын дүр зургийг дүрсэлвэл нэг иймэрхүү 2023-01-18 122.201.21.139

АН ЭРДЭНИЙН, БАТТУЛГЫН, ЭЛБЭГДОРЖИЙН ГЭСЭН ГУРВАН БҮЛЭГТ ХУУВАГДААД УДАЖ БАЙНА. Элбэгдоржийн бүлэг нэлээд хүч авч байгаа юм байна.УДШ энэ бүлгийн их хурлын шийдвэрийг зөвшөөрвөл Баттулгынхан бие даасан нам байгуулах магадлал өндөр. Харин Эрдэний хувьд бие даагаад хол явахгүй тул Баттулгатай биш, Элбэгдоржтойгоо жаахан үнэ хүргээд нэгдэнэ биз. Эрдэнэд байгаа АН-ын тамганаас болоод УДШ бүртгэхгүй бол одоогийн хагарал үргэлжлэнэ..

Avatar

👌👌👌 2023-01-18 202.126.89.147

БАЯРЦОГТ 👏👏👏

Avatar

Зочин 2023-01-18 150.129.143.140

Баттулгыг оросын “тагнуул” гээд байдаг,гэтэл өөрийнхөө гараар хятадын монгол гэж бичиж өгсөн х***а хүнийг АН-ын даргаар сонгох нь битгий хэл сонсоход ч огиудас хүрч байна.Гантөмөр гэдэг нөхөр хамтарч засагт нь ажиллаж байгаад Эрдэнэтэй хамт хүзүүгүй хүний үгээр Алтанхуягийг араас нь хутгалж байсан хүн дээ.Албан тушаалын төлөө МҮҮН- тэй ч нөхөрлөнө.Ер нь ийм цаг үед эмэгтэй хүн НАРАНТУЯА нь дээр дээ.Энэ эрчүүд чинь бүгд хэн нэгний гар хөл болсон хүмүүс

Avatar

Зочин 2023-01-18 73.241.161.163

Gantomor -iig demjij bna

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-01-18 202.21.109.58

Салдангийн Одонтуяаг дэмжиж байна ..боловсрол, мэдлэг, аливаа асуудалд баталгаа нотолгоотой ул үндэстэй хандахыг хичээдэг .. Ийм л хүн АН д хэрэгтэй… Ядсан цагт Нарантуяа , Гантөмөр хоёр болно… Харин С.Баярцогт огт хэрэггүй дээ ..Дараа болохгүй юу даа… Яг үнэн нь энэ шүү …

Элбэгдорж ..Бат Үүл, Эрдэнэ нар музейн хананд зургаа өлгөх зай олдвол өлгөөрэй ..Залууст бүү саад бол оо… Та нар ихээхэн хоцрогдсон …Даанч өөрсдөө боловсрол мэдлэг муутай юм даа…хөөрхий ..

Avatar

Зочин 2023-01-18 166.205.153.59

Ши овогтийг гаргаад ирээсэй тэгвэл МАНан сэргээд л босоод ирнэ

Avatar

Зочин 2023-01-18 166.205.153.59

Энэ Баярцогтыг аваачаад шоронд хийчэхэд хэн ч араас нь нэхэл хийхгүй дээ

Avatar

irgen 2023-01-18 103.229.122.192

Ichih bulchirhaitai baimaar yumaa.

Avatar

batdorj 2023-01-18 103.57.93.236

bayrtsogtod amjilt husie

Avatar

Зочин 2023-01-18 103.229.123.25

Ардчилсан нам алингаа алджээ…баярцогт мэтийн хог дэвшиж мууд муухай муухайд улцан гэгч болжээ. Галзуу ч гэсэн Гүндалайгаа дэвшүүл олон нийт хүлээж авна

Avatar

Уншигч 2023-01-18 91.20.62.179

ан гэх мануухайнууд юу хийх ёстойгоо ойлгохгүй юм. Энэ баярцогт …???

Avatar

Zochin 2023-01-18 66.181.187.107

Ed nar darga bolood ulam l dordono biz, Yalanguyaa Bayartsogt kkk

Avatar

Зочин 2023-01-18 192.82.92.42

Естой инээдтэй этгээдууд бнадаа. Чааваасаа!

Avatar

Зочин 2023-01-18 64.119.24.101

Доржпүрэв гэж нэг лалдаганасан юманд үнэмлэх олгоогшй нь зөв женкогийн өмдний чацга ш дээ !

Avatar

Зочин 2023-01-18 66.181.160.21

Элбэгдорж С.Эрдэнэ Х.Баттулга хоёроос гадна С.Баярцогтыг яагаад намаас хол бай гэж хэлсэнгүй вэ Баярцогт намд байна гэдэг чинь Элбэгдорж байгаатай ялгаагүй

Avatar

Зочин 2023-01-18 202.9.40.93

Одонтуяаг л дэмжих юм байна даа

Avatar

Зочин 2023-01-18 202.9.46.145

Эдэн дунд монгол хүн байна уу

Avatar

Хотын уугуул 2023-01-18 150.129.143.15

Баярцогтын ард Рио Тинто гээд барууныхан байгаа. Хэрэв энэ х***а сонгогдвол Оюу Толгойн төсөл Монголд ямарч хамаагүй, 100 хувь Барууныхны нарт орно.

Avatar

б 2023-01-18 103.212.116.21

Мэдрэл муутай юмуу? Мэдэхгүй, эсхүл ойлгохгүй зүйлээ битгий бичиж бай

Avatar

Зочин 2023-01-18 59.153.114.203

Үргэлжлэл: Намынхаа цаашдын зорилго, зорилтыг томъёолж, тодорхойлсон талаар бас цухас дурдлаа. Ер нь УИХ-ын гишүүн байхдаа ажил хэрэгт чамбай ханддаг байдал ажиглагдаж байсан. Гэвч улс орон, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөөх зарим онц чухал асуудалд зөвхөн өөрийгөө боддог байдлаа өөрчлөх нь зүйтэй. Жишээ нь миний бие Оюу толгой төсөлтэй холбогдсон асуудлаар туслалцаа авахаар хандаж байсан боловч хариу өгөөгүй. Энэ асуудал намынх нь томчуултай шууд холбоотой байсан болохоор тэр юм боловуу.

Avatar

Зочин 2023-01-18 59.153.114.203

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа EAGLE TV-d дөнгөж сая 20 цагийн орчимд гадаад, дотоод үйл явдал хийгээд АН-ын өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл ажиллагаатай холбоо бүхий өргөн цар хүрээтэй асуудлаар сурвалжлагчид товч тодорхой, маш чухал ярилцлага өглөө. Энэ ярилцлагаас харахад З.Нарантуяа намын даргад горилж буй бусад нөхдийг бодоход намаа аваад явах мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулсан чадвартай болсон хүчин гэж харагдаж байна. Намынхаа цаашдын зорилго, зорилтыг томъёолж, тооцож тодорхойлсон байда

Avatar

Зочин 2023-01-18 93.41.117.9

Нараа сайн сайн даанч Зика вирусын хүн гэхээр л дотор муухай оргичихдог

Avatar

Уншигч 2023-01-18 202.9.46.88

Танай нам Баярцогтыг сонговол босож ирэхгүй ээ. Нэр цэвэр хүн баймаар байна. Одонтуяа чинь Эрдэнээгийн хүн үү, үгүй юу?

Avatar

Зочин 2023-01-18 64.119.23.58

энэ батсуурь гэдэг элэг доог болимоор юмаа. энэ одоо улстөрч үү? сумын засаг даргад ч гологдох мал байж

Avatar

Зочин 2023-01-18 64.119.24.101

Сүхбаатар аймгийг босгоод ирсэн л хүндээ ! Чи бол өөиийнхөө боовноос өөр юм босгож үзээгүй л эр бна лоо !

Avatar

Зочин 2023-01-18 103.212.119.57

Баярцогт хэрэггүй л баймаар юм нэр хүнд муу, АН дарга боллоо гэхэд эрсдэлтэй ман-хан шүүхээр явсан хэргийг нь сөхөхөд л дахиад л даргагүй болно.

Avatar

Зочин 2023-01-18 192.82.91.174

Хятадын монгол Баярцогтыг АН-н гишүүд бид хэзээ ч дэмжихгүй…..

Avatar

Зочин 2023-01-18 192.82.85.192

ан-ын ахмад гишүүд бид дэмжин ээ

Avatar

Зочин 2023-01-18 184.60.63.245

яасан нөгөө их шаасан мөнгөнөөсөө хэдэн юм хармаанд чинь хийсэн үү.Би ардчилалын Партизан х***а баяаогийн хошного долоогч байна гээд босоод ирээч.

Avatar

ХАТАН ЭЭЖ 2023-01-18 49.0.140.26

б*******ө х***а мөнгө чихээстэй

Avatar

Tulga 2023-01-18 42.60.193.175

Zuv u zuv demjij bn. Erdene, Genho gesen unen dampuu mauudiig odoo zailuulah tsag bolson Yalaguya ter muu Genho bol shoron shuudee

Avatar

Зочин 2023-01-18 103.161.242.159

Баярцогтыг дэмжинээ хө…

Avatar

Зочин 2023-01-18 202.9.47.10

bayartsogt l bish shvv, yadaj l ternees uur hen ch bsan yahav, hya. tad. hun hereggui shvv
bayartsogt hya. AH darga boldog yum bol AH nuhee uuruu uhsan bno, AHd sanal uguhgui shvv

Avatar

iim hoguud gargaj irvel hezee ch tanai nam ogt gargahgui de. 2023-01-18 202.131.225.197

tanai namd Bayrtsogt , metiin hogiin luibarchid devshvel hezee ch ard tvmenii demjileg abahgui dee.

Avatar

Зочин 2023-01-18 202.9.46.195

Хулхи хурлаас дэвшсэн хуурамч нэр дэвшигчид!!!

Avatar

Зочин 2023-01-18 49.230.16.125

Ardchilaliig datah huch uilchilj baigaa genuu, tiim huch uilchilj baigaa bol ter ni tanai nam, huivaldaan luivar, avilga, frakts bulegleliin huivaldaan tanai namiin ued l tsetseglesen. Ardchilsan namiig demjdeg baisan ta nariin bulai buhniig harsan medersen odo ta nart ylanguya ta 4t ymr ch bolomj baihgui

Avatar

Чук 2023-01-18 202.55.188.92

Хамгийн их доромжлуулсан Баярцогт АН-г босгож ирэх болно. Бусад нь бол сүүлийн хэдэн жил Жэнко хулгайчийг даган сүүлээ шарваж амьдарсан бэртэгчид юм. Өчигдөр хүртэл харахгүй юу Жэнко Баярцогтыг л онилж олзолж ярьж бга биздэ бусдыг нь бол өрөөндөө дуудаад гутлаа арчуулна дө.

Avatar

hulgaich bayartsogtiig hori 2023-01-18 192.82.91.79

bayartsogtiin horij geriig ni negjij hroongiig ni huraaj shorond hataa. oyuntolgoig gadaadiinhand avilgalaar ogson nosh

Avatar

Зочин 2023-01-18 93.41.117.9

Одонтуяа женкогоос УИХ-ын дэд даргыг гуйж авсан өртэй, Нараантуяа З.Энхболдын хүн, Л.Гантөмөр Женкогийн АН-ын ЕНБД зэргээр бүгд л худагдсан эзэнтэй хүмүүсшдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж