Ам.доллар 3490, юань 520 төгрөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

Ам.доллар 3490, юань 520 төгрөгт хүрэв

Ам.доллар 3490, юань 520 төгрөгт хүрэв

Эрэлтээс шалтгаалж ам.долларын ханш тогтворгүй байгаа. Тэгвэл Эрээний автозамын хилийн боомтыг нээсэнтэй холбоотойгоор юанийн ханш мөн савлаж эхлэв. Тухайлбал, одоогоос долоо хоногийн өмнө ам.доллар 3250-3360 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 130-240 төгрөгөөр өсчээ. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын хоёр ханшийн зөрүү 50 төгрөгт хүрэв. Мөн юанийн  ханш өнгөрсөн долоо хоногт 500 төгрөг даваагүй байсан бол өнөөдөр 520 төгрөг хүрсэн байна.

Цаашид энэ байдал үргэлжилбэл эдийн засагт хүндрэл учрах төдийгүй, ханш улам өсч нэг ам.доллар 4000 төгрөг, юань 600 төгрөгт хүрэх эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхаарууллаа.

БАНКУУДАД  АМ.ДОЛЛАРААС ГАДНА ЮАНИЙГ ХЯЗГААРТАЙ ОЛГОЖ БАЙНА

Монголбанкны ам.долларын ханш 3460 төгрөг, юань 510 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3480-3500 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 20-40 төгрөгийн зөрүүтэй болов.

Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс дээд тал нь 3350 төгрөгт хүрсэн. Харин одоо энэ ханшийг эвдээд байгаа юм.

Ханшийн зөрүүнээс шалтгаалж арилжааны банкууд бууруулсан хязгаарлалтаа дахин тогтоож эхэлсэн. Энэ хөөсрөл цаашид ам.долларын ханшийг 4000 төгрөг давах эрсдэлтэй болгож байгааг эдийн засагчид анхааруулж байна. Одоогоор банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд  тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж. Гэхдээ энэ нь өдрийн бага дүнтэй гүйлгээнд хамаарч буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж